Хэлтсийн үйл ажиллагааг сонин хэвлэлээр сурталчлав

Нийтэлсэн: 2021 он 03 сар 03. 06 цаг 33 минут
Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс нь Төмөр хулгана жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. Тухайлбал 10 жил тутам зохион байгуулагддаг Хүн ам, орон сууцны улсын тооллогыг чанартай сайн зохион байгуулж, Дэлхийн статистикийн өдрийг угтаж статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэн 2020 оны Статистикийн салбарын ажлаараа амжилттай үнэлэгдэн улсад 2-р байр эзэлж Үндэсний Статистикийн Хорооны даргын “Өргөмжлөл”-өөр шагнагдсан. Орон нутгийн түвшинд дэмжин ажилладаг аймгийн удирдлагууд, хамтран ажилладаг сумдын удирдлага, сумдын статистик хариуцсан ажилтнууд, анхан шатанд мэдээ, мэдээллийг чанартай шуурхай гаргаж, түгээж байгаа 93 багийн Засаг дарга нар, улсын байцаагчид, статистикийн салбарын нийт ажилтнууд болон мэдээлэгч байгууллагууд, эрхэм хэрэглэгчид бид бүгдийн хамтын хүч, хамтын амжилт байсанг тодотгон хэлтсийн хамт олныхоо нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье. Аймгийн 2020 оны статистикийн мэдээ тайлан дамжуулалт, мэдээллийн сангуудын чанарыг сайжруулах, мэдээллийг шинэчлэх, сумын нийгэм эдийн засгийн танилцуулгыг боловсруулан гаргаж сумдын удирдлагууд, иргэд хэрэглэгчдэдээ хүргэж мэдээллийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэн статистикийн ажлаараа тэргүүлж бусад сумдаа манлайлан ажилласан Хяргас сумын Засаг дарга Х.Дашзэвэг түүний ЗДТГ-н хамт олон болон сумын статистик хариуцсан ажилтан Т.Эрдэнэтуяа, дэд байр эзэлсэн Завхан сумын статистик хариуцсан ажилтан Н.Гүндэгмаа, гуравдугаар байр эзэлсэн Өлгий сумын статистик хариуцсан ажилтан У.Оюунбилэг нар, мөн 2020 оны “ШИЛДЭГ СТАТИСТИКЧ” Зүүнговь сумын статистик хариуцсан ажилтан Г.Чимэд-Очир, “ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА” Хяргас сумын Дэлгэр багийн Засаг дарга Б.Балжинням, “АЙМГИЙН ТӨВИЙН ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА” Улаангом сумын 12-р багийн Засаг дарга Н.Хишигжаргал, “ТЭРГҮҮНИЙ МЭДЭЭЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” –аар Мөнхийн чанар ХХК шалгарч нягтлан бодлогч Д.Баярмаа нарыг шагнаж урамшуулан сайн туршлагыг нь хуваалцуулж солилцуулсан бөгөөд нийт салбарын хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. 2021 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТУУД -Статистик мэдээллийн нэгдсэн санг сум, багаар бүрдүүлэх www.1212.mn -Сум, багаар сүүлийн 10 жилээр нийгэм эдийн засгийн танилцуулга нэг стандартаар бэлтгэн хамтран гаргах -Үндэсний Монгол хэл бичгээ эзэмшиж, хэрэглэж хэвших, дэд хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулгыг монгол бичгээр бэлтгэн танилцуулах -Аймгийн 2020 нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн эмхтгэл, өврийн дэвтрийг 1990 оноос хойш 30 жилээр англи, монгол хэлээр гаргаж тархаах -Статистик мэдээний анхан шатны хяналтыг сайжруулах ажлын хэсэг батлуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн бааз, сангийн чанар, мэдээллийн зөрүүг арилгах, статистикийн улсын байцаагчдын болон хяналтын улсын байцаагчийн хамтарсан хяналт, шалгалтын бэлтгэл ажил хангах, хэрэгжүүлэх -Малчин өрхүүдэд мал тооллогын мэдээлэл болон ХАА салбарын мэдээ тайлангийн анхан шатны хөтлөлтийг сайжруулах дэвтэр хөтлүүлэх -Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа зохион байгуулах -Аялал жуулчлал болон хөдөлмөр эрхлэлтийн аймгийн түвшинд мэдээллийн сантай болох -АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО чанартай сайн зохион байгуулах Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн хамт олон
Дэлгэрэнгүй

Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг багийн түвшинд бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2021 он 03 сар 03. 06 цаг 26 минут
Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг багийн түвшинд бэлтгэн гаргалаа. Илүү дэлгэрэнгүйг үзнэ үү
Дэлгэрэнгүй

Санал асуулгад идэвхтэй оролцоно уу

Нийтэлсэн: 2021 он 03 сар 03. 02 цаг 10 минут
Судалгааны холбоосууд ҮСХ-ны цахим хуудас: http://survey.1212.mn/forms?fbclid=IwAR2hG0P5g6UOo_vzbZb8GNMhIQaBtnPr7l6eekTKcTlnWkFvnZ5xUnRxLgE www.ikon.mn цахим хуудас: https://ikon.mn/n/
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг танилцууллаа

Нийтэлсэн: 2021 он 02 сар 26. 06 цаг 32 минут
Ажиллах хүчний судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймагт ажиллах хүчний 33.4 мянган хүн байгаагаас 30.2 (90.4%) мянган нь ажиллагчид байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 4.1 (12%) мянгаар, өмнөх улирлаас 0.6 (1.8%) мянгаар буурсан. Увс аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 22.1 мянга (39.8%) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 1.6 мянга (2.9%) нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байгаа юм. Увс аймгийн хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 3.2 мянга (52.5%) нь ажилгүй хүн, 1.6 мянга (26.2%) нь боломжит ажиллах хүч, 1.3 мянга (21.2%) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 17.4 хувь, ажилгүйдлийн түвшин 9.6 хувь байна. Боломжит ажиллах хүчний бүлэг нь тухайн сум, орон нутагт нь ажлын байр бий болох эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож эхлэх, ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа хүн ам юм. Энэ утгаараа ажиллах хүчинд ороход боломжит бүлэг гэж үзэн, ажиллах хүчин дээр нэмж өргөн утгаар нь өргөтгөсөн ажиллах хүч гэж авч үзнэ.
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн амын тоо өмнөх оноос 1.6 хувиар өслөө

Нийтэлсэн: 2021 он 02 сар 25. 10 цаг 49 минут
Хүн амын тоо 2020 оны жил эцсийн байдлаар эцэслэн гарч суурин хүн амын тоо 84.3 мянга болж өмнөх оноос 1.6 хувиар буюу 1.4 мянган хүнээр өсчээ. 42.3 мянган эрэгтэй, 42.0 мянган эмэгтэйчүүд байна.Хүн амын 34.1 хувийг 0-14 насны, 59.6 хувийг 15-59 насны, 6.3 хувийг 60+ насны хүн ам эзэлж байна.21875 өрх байгаа нь өнгөрсөн оноос 1 хувиар буюу 229 өрхөөр өсч, нэг өрхөд дунджаар 3.9 хүн амьдарч байна.
Дэлгэрэнгүй

2-р сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 11 цаг 51 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2021 оны 2-р сарын 4 дэх долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.9%, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 12.5 %-аар тус тус өссөн байна. 2021 оны 2-р сарын 4 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар тус тус өссөн байна. Ямааны мах 1 кг дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 14.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар тус тус өссөн байна. 2021 оны 2-р сарын 4 дэх долоо хоногт элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх жилийн мөн үеийн дудаж үнээс 2.8 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2466 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.2 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 1.4 хувиар тус тус буурсан байна. 2021 оны 2-р сарын 4 дэх долоо хоногт 1 л шингэн сүү дунджаар 2433 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.7 хувиар бага, өмнөх сарын дундаж үнээс 5.8 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 10.6 хувиар тус тус өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт А 80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 18.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ 2016 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс 3.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

"Тайлагнах цаг" уулзалтанд оролцлоо.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 07 цаг 31 минут
2021 онд хийгдэх ажлууд: Сум, багаар сүүлийн 10 жилээр нийгэм эдийн засгийн танилцуулга бэлтгэн гаргах;Үндэсний Монгол хэл бичгээ эзэмшиж, хэрэглэж хэвших, дэд хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулгыг монгол бичгээр бэлтгэн танилцуулах;Аймгийн 2020 нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн эмхтгэл, өврийн дэвтрийг 1990 оноос хойш 30 жилээр англи, монгол хэлээр гаргаж тархаах;Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа зохион байгуулах;Статистик мэдээний анхан шатны хяналтыг сайжруулах ажлын хэсэг батлуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн бааз, сангийн чанар, мэдээллийн зөрүүг арилгах; статистикийн улсын байцаагчдын болон хяналтын улсын байцаагчийн хамтарсан хяналт, шалгалтын бэлтгэл ажил хангах, хэрэгжүүлэх; Малчин өрхүүдэд мал тооллогын мэдээлэл болон ХАА салбарын мэдээ тайлангийн анхан шатны хөтлөлтийг сайжруулах дэвтэр хөтлүүлэх; Аялал жуулчлал болон хөдөлмөр эрхлэлтийн аймгийн түвшинд мэдээллийн сантай болох ; АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО чанартай сайн зохион байгуулах
Дэлгэрэнгүй

ҮСХ-ны Хүн ам нийгмийн Статистикийн газраас цахим сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 06 цаг 46 минут
АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм. АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой.Улсын хэмжээнд зохион байгуулагддаг Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг сар бүр түүврээр сонгогдсон өрхүүдээс мэдээллийг цуглуулж өрхийн амьжиргаа, ядуурлын үзүүлэлт, өрхийн орлого, зарлагыг хэрэглээгээр нь судлан гаргадаг. 2021 оноос тухайн сонгогдсон өрх өдрийн тэмдэглэлийг цаасаар хөтөлдөг байсныг гар утасны апплейкшн ашиглаж хөтөлдөг болгож цахимжуулж өрхөд судлаач олон дахин очиж ажиллахыг бууруулан өдөр бүрийн хэрэглээг хөтлөх өрхийн хяналтыг сайжруулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 2-р сарын 24-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2433
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000