9-р сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 09 сар 17. 02 цаг 16 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 9-р сарын гурав дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 9.3 хувиар буурсан байна. 1 кг үхрийн мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 6.8 хувиар буурсан байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 4.0 хувиар буурсан байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 2.4 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1200 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 20 хувиар өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнэ , өмнөх сарын дундаж үнээс 1.2 хувиар буурсан байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 0.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнэ, өмнөх сарын дундаж үнээс 1.5 хувиар буурсан байна. Хар болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.
Дэлгэрэнгүй

ХАОСТ-ын аймгийн үр дүнгээс

Нийтэлсэн: 2020 он 09 сар 16. 07 цаг 32 минут
БҮЛЭГ 9. ГАР УТАС, ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО Манай аймгийн 6, түүнээс дээш насны хүн амын 80.6 хувь нь гар утас хэрэглэж байна. Тэдний 48.9 хувь эрэгтэй, 51.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Гар утас хэрэглэгчийн 38.2 хувь нь хот, суурин газарт, үлдсэн хувь нь сум, хөдөө амьдарч байна. Зургаа, түүнээс дээш насны хүн амын 46.4 хувь нь интернет хэрэглэж байна. Интернет хэрэглэгчийн 57.8 хувь нь хот суурин газарт , 39.4 хувь нь хөдөөд амьдарч байна. Интернет хэрэглэгчийн 52.0 хувь нь эмэгтэйчүүд, 48.0 нь хувь нь эрэгтэйчүүд юм. Интернэт хэрэглэдэг хүн амын 43.4 хувь нь байнга, 56.6 хувь нь шаардлагатай үед хэрэглэдэг байна. Сумын түвшинд авч үзвэл гар утас, интернет хэрэглэгчийн тоогоор Улаангом, Өндөрхангай сумдууд аймгийн хэмжээнд тэргүүлж байгаа бол Өмнөговь, Сагил, Тэс зэрэг сумдууд хамгийн бага хэрэглэгчтэй байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 8 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 14 цаг 41 минут
Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 863 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 152 (21.4 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 450 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.1 хувийг эзэлж байна. 2020 оны 8 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 112 (14.9 %) ажилгүйчүүдээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.2 % нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 14439.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3861.9 (36.5%) сая төгрөгөөр, сангийн зарлага 42877.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10407.1 (32.1%) сая төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 8 сард 33.2 мянган хүнд 9339.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 136.3 (1.5%) сая төгрөгөөр өсч, тэтгэвэр тэтгэмж авагчид 232 (0.7%) хүнээр буурсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 8 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 09 цаг 19 минут
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сард 1361 эх амаржиж, 1364 хүүхэд төрж, мөн нас баралт 281 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 116 (9.3%) – аар , төрсөн хүүхэд 106 (8.4%) –аар тус тус өсч, нас баралт 23 (7.6%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 16.4, нас баралт 3.4, цэвэр өсөлт 13.0 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 1.3, цэвэр өсөлт 1.5 пунктээр өсч, нас баралт 0.3 пунктээр буурчээ.Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 8 сард аймгийн төсөвт 27.1 тэрбум төгрөг оруулахаас 27.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.4 (1.4%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 10.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 10.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 0.5 (4.7%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 3591.1 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 3681.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 90.8 (2.5%) сая, аймгийн төсөвт өөрийн орлогоор 6521.9 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 6901.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 380 (5.8%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 306.8 (2.8%) сая төгрөгөөр, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 1086.2 (22.8%) сая төгрөгөөр буурч, аймгийн төсөвт төвлөрүүлсэн орлого 779.4 (12.7%) сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

9-р сарын хоёр дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 01 цаг 44 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 9-р сарын хоёр дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 9.3 хувиар буурсан байна. 1 кг үхрийн мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж өмнөх сарын дундаж үнээс 6.8 хувиар буурсан байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 4.0 хувиар буурсан байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 4.2 өмнөх сарын дундаж үнээс 2.4 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ, өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнэ , өмнөх сарын дундаж үнээс 1.2-1.3 хувиар өссөн байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 0.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнэ, өмнөх сарын дундаж үнээс 1.5-1.7 хувиар өссөн байна. Хар болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.
Дэлгэрэнгүй

ХАОСТ-ын үр дүнгээс

Нийтэлсэн: 2020 он 09 сар 09. 07 цаг 05 минут
Аймгийн хэмжээнд 4470 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь хүн амын 5.4 хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 2457 буюу 55.0 хувь нь эрэгтэй, 2013 буюу 45.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 40.4 хувь нь төрөлхийн, 59.6 хувь нь олдмол бэрхшээлтэй иргэд байна. 2010 онтой харьцуулахад олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 0.7 мянга буюу 36.3 хувиар өссөн байна. Иймээс олдмол хөгжлийн бэрхшээлийн шалтгааныг нарийвчлан судалсны үндсэн дээр түүнээс урьдчилан сэргийлэх, улмаар хөгжлийн бэрхшээлийн тохиолдлыг бууруулах арга хэмжээг боловсруулах хэрэгтэй. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн амын хүйсийн харьцаа 113.7, олдмол бэрхшээлийнх 128.1 байгаа нь эрүүл төрсөн хэдий ч амьдралын явцад хөгжлийн бэрхшээлд өртсөн байдал эрэгтэйчүүдийн дотор илүү байгааг илтгэнэ.
Дэлгэрэнгүй

9-р сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 09 сар 03. 05 цаг 55 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 9-р сарын эхний долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.6, өмнөх сарын дундах үнээс 9.3 хувиар буурсан байна. 1 кг үхрийн мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.6, өмнөх сарын дундах үнээс 6.8 хувиар буурсан байна. Ямааны 1 кг мах дунджаар 6000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 4.0 хувиар буурсан байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2400 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 1.7 хувиар буурсан байна. 1 л шингэн сүү дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ, өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ, өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж , өмнөх сарын дундаж үнээс 0.2 хувиар өссөн байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж ,өмнөх сарын дундаж үнээс 0.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж , өмнөх сарын дундаж үнээс 0.2 хувиар өссөн байна. Хар болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн Боловсролын байгууллагад суралцагчдын мэдээллээр инфографик бэлтгэв

Нийтэлсэн: 2020 он 08 сар 31. 11 цаг 00 минут
2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 709 бүлэгт 17.9 мянган хүүхэд суралцсан ба бүлгийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 – аар, суралцагчдын тоо өмнөх оноос 1.7 хувиар, 2016 онтой харьцуулахад 0.6 мянган хүүхдээр буюу 3.4 хувиар өсчээ.Сургуулийн өмнөх боловсролд 7595 хүүхэд хамрагдсаны 52.3 хувь нь эрэгтэй, 47.7 хувь нь эмэгтэй хүүхдүүд байна. Их дээд сургууль, коллежид 138 оюутан суралцсаны 67.4 хувь буюу 93 нь эмэгтэй оюутнууд байна. Улаангом коллежийн мэргэжлийн сургуульд 912 суралцагч суралцсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.4 хувиар өссөн байна. Аймгийн бүх шатны боловсролын байгууллагад 26605 хүүхэд суралцсаны 49.8 хувь нь эмэгтэй суралцагчид байна. Бүх суралцагчдаас ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 797, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийг 423, их дээд сургуулийг 52 нийт 1272 хүүхэд төгсөж бүрэн дунд, тусгай дунд, бакалавр болон мэргэжлийн боловсролыг эзэмшсэн байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000