2021 оны 1-р сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 01 сар 07. 02 цаг 29 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2021 оны 1-р сарын 1 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8333 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 2.5 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.1 хувиар тус тус өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8333 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 4.2, өмнөх сарын дундаж үнээс 4.2, өмнөх оны мөн үеийн үнээс 11.1 хувиар тус тус өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.6 хувиар их байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.4 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 0.6 хувиар тус тус бага байж өмнөх жилийн мөн үеийн дудаж үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 3.1 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 13.0 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс10.0 хувиар тус тус өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 13.9 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 2.5 хувиар бага, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна. А 80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 0.6 хувиар өсч, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеийн дундаж үнээс 18.5 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ 1950 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталлаа

Нийтэлсэн: 2021 он 01 сар 05. 07 цаг 07 минут
2021 оны хэлтсийн анхдугаар хурлаар энэ ондоо хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнүүдийг эцэслэн баталж, хэрэгжүүлж ажиллах чиглэл өгдөгдлөө.2021 онд сум, ААНБ-аас тус хэлтэст ирүүлэх мэдээний графикийг Аймгийн Засаг даргаар батлуулж сум, ААНБ-дад хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

Хуучин оноо үдэж Шинэ оноо угтлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 06 цаг 48 минут
Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрт ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг билээ. Тус хэлтэс өнгөрч буй ондоо Хүн амын тооллого, ХАА-н тооллого, Өрхий нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал, Үнэт металл эдлэл үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа зэрэг тооллого судалгаануудыг амжилттай зохион байгуулж ирлээ.Чанартай тоон мэдээллээр хэрэглэгчдийг ханган статистик мэдээллийн хэрэглээ, тархаалтанд анхаарч төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж ажилласнаар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г чанар хүртээмжтэй хүргэж, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийг өндөр түвшинд ханган биелүүлсэн он байлаа.
Дэлгэрэнгүй

2020 оны "Байгууллагын аварга"-аа тодруулав.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 01 цаг 11 минут
2020.12.31 ны өдөр хэлтсийн ээлжит хурлаар 2020 оныхоо ололт, амжилтаа дүгнэн аварга, тэргүүнээ тодруулж айлчлан ирж байгаа 2021 оныхоо зорилтуудыг дэвшүүллээ. 2020 оны "БАЙГУУЛЛАГЫН АВАРГА" ажилтнаар статистикийн салбарт 30 жил тасралгүй хөдөлмөрлөж үнэтэй хувь нэмрээ оруулан байгууллагынхаа нэр төрийг өндөрт хүргэн ажилласан ахлах мэргэжилтэн Р.САРАНТУЯА шалгарлаа. Статистикийн салбарын хамт олондоо шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажил хөдөлмөр ундарсан өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Шинэ жилийн мэнд хүргэе.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 01 цаг 09 минут
Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээг жилийн туршид мал, амьтдыг өсгөн үржүүлсний болон ургамал, тариа, хүнсний ногоо тарьж ургуулсны үр дүнд бий болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлно. Мал аж ахуй Малын жил бүрийн тооллого, мөн хашаа, худгийн болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр юм. Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болов. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг зэрэг давуу талтай. Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгоно. Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж байгаа машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байна. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй мөн юм.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын хяналтаар ажилласан тайланг хэлэлцэв

Нийтэлсэн: 2020 он 12 сар 30. 08 цаг 30 минут
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 09-ны 208 дугаар тогтоол, 2020 оны мал тооллого явуулах тухай Аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 15-ны 1/1805 албан тоотын хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг шалгах, зарим сэжиг бүхий өрхийн малыг тоолж, маягтын үзүүлэлтийг нөхөж буй байдалд хяналт хийх, өвөлжилт, цаг үеийн байдалтай танилцах, Хүн ам нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ, тайланд заавар зөвлөгөө өгөхөөр 6 чиглэлийн 12 суманд хяналтын ажлын хэсгүүд ажиллалаа. Хяналтын ажлын тайлангаа ажлын хэсгүүд Аймгийн засаг даргын орлогч, аймгийн мал тооллогын комиссын даргад танилцуулж, мал тооллогод анхаарах асуудлууд, ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн, сумдад зөвлөмж хүргүүлэх,тайланг аймгийн удирдлагуудад танилцуулахаар тогтов. Мал тоолохын ач холбогдлын талаархи сурталчилгааг иргэдийн дунд жилийн турш явуулах нь чухал гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөөний өдөр тохиож байна

Нийтэлсэн: 2020 он 12 сар 29. 08 цаг 20 минут
1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. УИХ-ын 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан байна
Дэлгэрэнгүй

Мал тэжээвэр амьтдын хяналтын тооллогоор 6 чиглэлд ажиллаж байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 24. 07 цаг 36 минут
Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын сумдад ажиллах хяналтын төлөөлөгч нар аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 18-ны өдрийн А/967 дугаар захирамжаар батлагдаж 6 чиглэлээр 12 суманд 22 ноос эхлэн ажиллах бөгөөд хяналтын тооллогын төлөөлөгч нарт нэгдсэн удирдамж, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулагдлаа. Хяналтын ажлын гол зорилго нь мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг шалгах, зарим сэжиг бүхий өрхийн малыг тоолж, маягтын үзүүлэлтийг нөхөж буй байдалд хяналт хийх, ХААТС-д сонгогдсон өрхийн материалыг шалган хүлээн авах, заавар зөвлөгөө өгч тусалж дэмжих, өвөлжилт цаг үеийн байдалтай танилцахад оршино. Хяналтын тооллогыг Сагил, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Наранбулаг, Цагаанхайрхан, Хяргас, Малчин, Улаангом сумдад зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000