Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын аймгийн нэгдсэн дүнг танилцууллаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 22. 11 цаг 21 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГ АЙМГИЙН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРЛААР ТАНИЛЦУУЛЖ 83223 ХҮН БОЛЖ ТООЛОГДСОНЫГ ЗАРЛАЛАА. Увс аймгийн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын үр дүнгийн тайланг аймгийн тооллогын комиссын дарга, гишүүд болон орон нутгийн МВС, САМА телевизүүдээр иргэд, хэрэглэгчдэдээ танилцуулж мэдээллийг хүргэлээ. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 76 дугаар тогтоолоор баталснаар 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг явууллаа. Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгосноор олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийгдсэн тооллого болсон юм. Увс аймгийн хүн ам 83223, өрхийн тоо 21646 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2000-2010 оны хооронд жилд дунджаар 1.69 хувиар буурч байсан бол 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.35 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллээр инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 19. 13 цаг 03 минут
Бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 38.2 хувь Улаангом суманд буюу төвийн бүсэд, 12.3 хувь нь өмнөд бүсэд, 10.0 хувь нь хойд бүсэд, 23.7 хувь нь баруун бүсэд, 15.8 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна. Аймгийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дээр дурдсан хүчин зүйлсээс гадна дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна. Увс аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.3 хүн ногдож байсан бол 2010 онд 1.0 хүн, 2020 онд 1.2 болж 2010 оноос өссөн нь аймгийн түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм. Нийт хүн ам 2010 оноос 2020 оны хооронд 13.8 хувь, Улаангом сум 16.5, Баруунтуруун сум 7.5, Бөхмөрөн сум 13.4, Завхан сум 18.6, Зүүнговь сум 18.1, Зүүнхангай сум 5.3, Малчин сум 4.6, Наранбулаг сум 26.0, Өлгий сум 13.8, Өмнөговь сум 18.7, Өндөрхангай сум 7.7, Сагил сум 11.5, Тариалан сум 12.3, Түргэн сум 38.5, Тэс сум 2.5, Ховд сум 14.0, Хяргас сум 9.3, Цагаанхайрхан сум 6.5 хувиар тус тус өсч, Давст сум 0.4 хувиар буурсан нь дотоод шилжих хөдөлгөөн нөлөөлсөн. Төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогч нийт суурин хүн амын 10.3 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллоготой харьцуулахад 15.7 пунктээр буурсан байна. Тооллогын товоос өмнөх нэг жилийн шилжих хөдөлгөөнд оролцогчид хүн амын 4.5 хувийг эзэлж байгаа нь 2010 оныхоос 2.7 пунктээр өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн дүн боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 19. 12 цаг 42 минут
Увс аймгийн хүн ам 83223, өрхийн тоо 21646 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.35 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм. Увс аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 33.8 хувь, 15-64 насны хүн ам 62.7 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 3.5 хувь эзэлж байна. Хүйсийн харьцаа өмнөх тооллогын үетэй харьцуулахад 98.9 болж 1.1 пунктээр буурсан. Мөн хүйсийн харьцаа нь 40, түүнээс дээш насны бүлэгт буурч байгаа нь эрэгтэйчүүдийн дунд нас баралт харьцангуй илүү байдагтай холбоотой. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 24.1 болсон нь хүн амын тэн хагас нь 24.1 доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 5.6 хувь нь буюу 465 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 59.5 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 4.5 пунктээр буурсан. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм.
Дэлгэрэнгүй

6 сарын гурав дахь 7 хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 06 сар 18. 08 цаг 30 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 6-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 9167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.6, өмнөх сарын дунджаас 4.8 хувиар буурсан байна. 1 кг Хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дунджаас 2.1 хувиар буурсан байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дунджаас 25.0 хувиар өссөн байна. Цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 2.7 хувиар өссөн байна. Шингэн сүү дунджаар 1133 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 29.2 хувиар буурсан байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна. Бензин шатахууны үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 2.3-6.0 хувиар буурсан байна. Бор болон цагаан ноолуурыг 52000 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 12.1 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 5 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 13. 03 цаг 02 минут
Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.5 сая хээлтэгч малын 1231.3 (84.1 %) мянга нь энэ оны эхний 5 сард төллөсөн байна. Эм хонины 87.0 хувь, эм ямааны 85.6 хувь, үнээний 62.9 хувь, гүүний 60.8 хувь, ингэний 40.0 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.3 хувь буюу 1211.6 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 238.5 (24.5 %) мянгаар өссөн байна.Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.5 сая хээлтэгч малын 1231.3 (84.1 %) мянга нь энэ оны эхний 5 сард төллөсөн байна. Эм хонины 87.0 хувь, эм ямааны 85.6 хувь, үнээний 62.9 хувь, гүүний 60.8 хувь, ингэний 40.0 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.3 хувь буюу 1211.6 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 238.5 (24.5 %) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 5 сард 11.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 107.4 (10.1 дахин) мянгаар буурчээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хонь 5.2 мянга, ямаа 5.3 мянга, үхэр 0.8 мянга, адуу 0.6 мянга, тэмээ 13-аар хорогдсон байна.Нийт хорогдсон малын 44.5 хувийг ямаа, 43.9 хувийг хонь эзэлж байна. Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 0.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (5.5 дахин) мянгаар буурчээ.13925.2 га-д үр тариа, үүнээс 13515.0 га-д улаан буудай, 168.7 га-д төмс, 184.0 га-д хүнсний ногоо, 890.5 га-д тэжээлийн ургамал нийт 15.2 мянган га-д тариалалт хийгээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 5127.2 га, хүнсний ногоо 26.5 га, төмс 18.5 га, тэжээлийн ургамал 800.5 га-гаар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 5 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 06 сар 12. 08 цаг 53 минут
Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны 5 дугаар сард аймгийн төсөвт 17.8 тэрбум төгрөг оруулахаас 18.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.5 (2.8%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 5.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 663.6 (11.2%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 2035.2 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 2209.2 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 174 (8.6%) сая, аймгийн төсөвт өөрийн орлогоор 3902.3 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 4391.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 489.6 (12.5%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 200.8 (3.1%) сая төгрөгөөр их, үүнээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 565.1 (20.4%) сая төгрөгөөр буурч, аймгийн төсөвт төвлөрүүлсэн орлого 765.9 (21.1%) сая төгрөгөөр нэмэгдсэн байна
Дэлгэрэнгүй

6 сарын хоёр дахь Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 06 сар 11. 05 цаг 03 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 6-р сарын 2 дахь долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дунджаас 2.1 хувиар буурсан байна. 1 кг Хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дунджаас 2.1 хувиар буурсан байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дунджаас 25.0 хувиар өссөн байна. Цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 2.7 хувиар өссөн байна. Шингэн сүү дунджаар 1133 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 12.8, өмнөх сарын дундаж үнээс 29.2 хувиар буурсан байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна. Бензин шатахууны үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.6 хувиар буурч, өмнөх сарын дундаж үнээс 2.3-6.0 хувиар буурсан байна. Бор болон цагаан ноолуурыг 52000 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 12.1 , өмнөх долоо хоногийн дундаж үнээс 3.0 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 10. 09 цаг 03 минут
Статистикийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдаж ҮСХ-ны дарга,дэд дарга, Тамгын газрын дарга, газар, хэлтсийн дарга, ахлах статистикч, аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн газар,хэлтсийн дарга,ахлах мэргэжилтнүүд оролцлоо. Дижитал эдийн засгийг дэмжих нь, Нийгмийн Статистикийн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааны онцлог, Эдийн засгийн статистикийн онцлог,сайжруулах арга зам, Мэдээлэл цуглуулалтанд шинэ технологи ашиглах нь, Санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд удирдах ажилтны үүрэг, Төрийн захиргаа,санхүүгийн үйл ажиллагаа сэдэвт илтгэлүүд тавигдлаа.ҮСХ дарга "Үйл ажиллагаа маань хараат бус, бие даасан,шинжлэх ухааны үндэслэлтэй, нэгдмэл, бодитой, шуурхай, нийтэд хүртээмжтэй,ил тод шалгууртай юм.Ухаалаг засаглал төслийн хүрээнд мэдээллийн сангийн сайжруулалт хийгдэж байна. Статистикийн салбар нь олон нийтэд өндрөөр үнэлэгдэж байгаа ба шийдвэр гаргах түвшний хүмүүсийн статистик мэдээллийн хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгааг" онцоллоо.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 01-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500