Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 11 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 12. 05 цаг 17 минут
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард 1836 эх амаржиж, 1841 хүүхэд төрж, мөн нас баралт 384 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 83 (4.7%), төрсөн хүүхэд 72 (4.1%)-оор тус тус өсч, нас баралт 8 (2.0%) -аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 22.1, нас баралт 4.6 цэвэр өсөлт 17.5 болов.Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.1 пунктээр буурч, цэвэр өсөлт 0.8, төрөлт 0.7 тус тус пунктээр пунктээр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 11 сард 20104.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1719.4 (9.4%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 59474.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9637.2 (19.3%) сая төгрөгөөр өсчээ.Сангуудаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 2142.0 (17.8%), тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.9 (3.8%) сая төгрөгөөр тус тус өсч, ҮОМШӨ –ний даатгалын сангийн орлого 237.0 (22.4%), ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 28.6 (9.9%), эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 208.0 (5.7%)-аар тус тус буурчээ.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 11 сард 37.2 мянган хүнд 12727.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр, тэтгэмж 54.6 (0.4%) сая төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж авагчид 551 (1.5%) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 11 сард 26 гарсан ба өмнөх оны мөн үеэс 5 гаралтаар, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 30 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1 гаралтаар тус тус өссөн байна. 1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 14.1 , 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16.3 ноогдож байна. Энэ оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 184 болж өнгөрсөн оны мөн үеэс 133 (42.0%), өмнөх 3 жилийн дунджаас 141 гаралтаар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 79 хүн гэмтэж, 190 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, шүүхээр нийт 1020 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 165, захиргааны хэрэг 19, иргэний хэрэг 751, давж заалдах шатны шүүхээр 85 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 168.5 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 23.0 (12.0 %) тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 219.3 (8.3%) сая төгрөгөөр тус тус буурчээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 11 сард аймгийн төсөвт 32.7 тэрбум төгрөг оруулахаас 33.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 784.6 (2.4%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 90.5 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 11 сард 147.3 сая төгрөгийн өртэй, 84.9 сая төгрөгийн авлагатай гарсан байна. Энэ оны 11 сарын байдлаар импорт 15991.6 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3890.4 (19.6 %) мянган америк доллараар буурсан байна. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 11 дүгээр сард атан тэмээ 1.1 сая төгрөг, соёолон үрээ 950.0 мянган төгрөг, хязаалан гуна 845.0 мянган төгрөг, эр хонь 169.4 мянган төгрөг, эр ямаа 117.2 мянган төгрөг байна. Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 11 сард оны үнээр 15.9 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 19.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 1.9 хувиар буурч, бүтээгдэхүүний борлуулалт 16.6 хувиар өссөн байна. Энэ оны 11 дүгээр сард обьектын гал түймэрийн тохиолдол 6 удаагийн гарч , гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 29766.0 мянган төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулаас иргэдийн 50.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ гарсан байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 10. 06 цаг 53 минут
Увс аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээг Эрхэм боловсрол ТББ -аас хийсэн судалгааны дүнгээр боловсруулан гаргасан байна. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар сэтгэл ханамжийн түвшин хэр байгааг, Иргэдэд төрийн үйлчилгээг ямар байдлаар хүргэхэд иргэдийн сэтгэл ханамж дээшлэж байгааг судлахад оршино. СУДАЛГААНЫ ЗОРИЛТ Увс аймгийн ЗДТГ-т өгөх иргэдийн үнэлгээ судалгааны хүрээнд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Увс аймгийн ЗДТГ-ын салбар, чиг үүргийн үнэлгээ хийх •Увс аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлох СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: Судалгааг пропорциональ магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулсан.Түүврийн анхан шатны нэгж нь өрх байсан бөгөөд өрх бүрээс зөвхөн нэг хүнийг Киш гридийн аргаар сонгож судалгаанд хамруулсан.Хот, хөдөөгийн иргэдийг тэгш хамруулна.Тоон болон Чанарын судалгааны арга ашиглан мэдээлэл цуглуулалтыг хийсэн. •Тус судалгаанд 47 хувь нь эрэгтэй, 53 хувь эмэгтэй иргэд хамрагдсан байна. •Насны бүлгийн хувьд 46-65 насныхан 32%-ийг, 26-35 насныхан 31% эзэлж байгаа ба насны бүтэц нь 26-65 насныхан нийт судалгаанд хамрагдагчдын 88%-ийг эзэлж байна. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ : Увс аймгийн Төрийн байгууллагуудад өгсөн сэтгэл ханамжийн үнэлгээг нийт 12 бүлгийн 62 үзүүлэлтээр үнэлэхэд сэтгэл ханамжийн түвшин 3.53 гарлаа. Энэ нь Увс аймгийн иргэд төр засгийн байгууллагадаа сэтгэл ханамж дунд түвшинд байгаа хэдий ч анхаарах зүйл их байгааг харуулж байна. •Харин хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү сэтгэл ханамж өндөртэй байдаг ажээ. •Сэтгэл ханамжийн үнэлгээг дэд үзүүлэлтээр нь авч үзвэл батлан хамгаалах, эрүүл мэнд болон орчны үнэлгээнд судалгаанд оролцсон иргэд хамгийн өндөр үнэлгээг өгчээ. Харин цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай, ерөнхий сэтгэл ханамжаас доогуур үзүүлэлт нь уул уурхай, дэд бүтэц болон ажил эрхлэлт, нийтийн тээврийн асуудлууд байна.
Дэлгэрэнгүй

Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 10. 06 цаг 05 минут
Өнөөдөр "Олон улсын Хүний Эрх"-ийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л болоцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2-р дайныг дуустал үргэлжилсэн гэж болно. Энэ л хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны 12-р сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн орнууддаа уриалжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм.
Дэлгэрэнгүй

12-р сарын хоёр дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 12 сар 09. 08 цаг 14 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 12-р сарын 2 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.6 хувиар тус тус их байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоног болон өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.3 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1800 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 3.9 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 18.0 хувиар тус тус өсч, өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшин болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 15.4 хувиар их байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.4 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, нийгмийн статистикийн газраас шуурхай хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 09. 04 цаг 28 минут
ҮСХ-ноос цаг үеийн байдалтай холбогдуулан хуулийн дагуу сар бүр зохион байгуулагддаг өрхөд суурилсан ӨНЭЗС-ны мэдээлэл цуглууулалтын ажил болон цаашид анхаарах асуудлын талаар Хүн ам, нийгмийн статистикийн газраас шуурхай хурал зохион байгууллаа. Мөн жилийн эцсийн Нийгмийн зарим үзүүлэлтүүдийн мэдээ тайланг хүлээж авах талаар чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй

Мэргэшсэн мэргэжлийн байгууллага гэдгээ дахин нотлуулж чадлаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 08. 02 цаг 51 минут
Монголын үндэсний статистикийн байгууллага дэлхийн жишгээр\стандартаар ажилладаг мэргэшсэн мэргэжлийн байгууллага гэдгээ дахин нотлуулж чадлаа. Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020/21 оны үнэлгээг танилцуулахад Монгол Улс статистикийн мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаараа 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх амжилтаа 2 байраар ахиулж, Зүүн Азийн бүсэд 1-т орсон амжилтаа бататгасан явдал байлаа. Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас дэлхийн 187 улсыг албан ёсны статистикийн 22 ангиллаар эрэмбэлжээ. 2015 онд анх үнэлгээ хийхэд хөгжиж буй 125 орноос 3 рт, 2016 онд дэлхийн 173 орноос 33-рт, 2017 онд 180-с 24, 2018 онд 178-с 11-рт, 2019 онд үнэлгээ хийгдээгүй, 2020 онд 187 орноос 9-рт оржээ.
Дэлгэрэнгүй

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны ач холбогдлын талаар

Нийтэлсэн: 2020 он 12 сар 08. 02 цаг 51 минут
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг эцсийн ашиглалтын аргаар тооцоход шаардлагатай хэрэглээний мэдээллийг гаргах үндсэн зорилготой, улс, бүс, суурьшлын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. Өрхийн орлого, зарлагыг бүртгэх нь ямар ач холбогдолтой вэ? ҮСХ-ноос сар, улирал тутам тогтмол явуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)”-нд хамрагдах өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог бөгөөд судалгаанд хамрагдсан өрхүүдийн мэдээлэл нь хүн амын амьжиргааг үнэн зөв тодорхойлоход үнэтэй мэдээлэл болдог. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан өрхүүд өрхийн орлого, хэрэглээгээ бүртгэж сурснаар дараах ач холбогдолтой юм. Үүнд: ➢ Өдөр бүрийн тооцоо, төлөвлөлт нь өрхийн эдийн засгийн амжилт болно. ➢ Өрхийн орлого, зарлагыг тогтмол, сайн бүртгэснээр өрхөд тохиолдох аливаа эрсдэлийг даван туулахад тусална. ➢ Статистикийн мэдээлэлтэй харьцуулан өөрийн өрхийн орлого, хэрэглээний онцлог, өөрчлөлтийг харж болно. ➢ Өрхийн орлогоо бодит байдалдаа нийцүүлж зарцуулах, ашиггүй хэрэглээ, үргүй зардлыг багасгах, хуримтлал үүсгэх зэргээр өрхийн эдийн засгийг бэхжүүлэхэд үндсэн материал болж өгдөг. Өрхийн сарын дундаж орлого, зарлагыг 2020 оны 3 дугаар улиралд ӨНЭЗС-нд хамрагдсан 4112 өрхийн мэдээллийг ашиглан нийт өрхөд тархаан тооцож, шинжилгээ хийсэн байна.
Дэлгэрэнгүй

12-р сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 12 сар 03. 05 цаг 15 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 12-р сарын 1 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ 7.7 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.6 хувиар тус тус өссөн байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоног болон өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд, өмнөх марын дундаж үнээс 0.3 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1733 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 8.3 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 13.6 хувиар тус тус өсч, өмнөх оны мөн үеийн үнээс 1.9 хувиар бага байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшин болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 15.4 хувиар тус тус их байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.4 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000