Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдөр тохиож байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 03. 05 цаг 09 минут
2020 онд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 4470 байгаа нь суурин хүн амын 5.4 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 6.8 хувь нь 10-19 нас буюу өсвөр үеийнхэн, 12.5 хувь нь 20-29 насныхан, 17 хувь нь 30-39 насныхан, 24.2 хувь нь 40-49 насныхан, 27.0 хувь нь 50-59 насныхан үлдсэн нь 60-аас дээш насныхан байгаа бөгөөд 35-54 насныхан 2192 хүн байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 49.0 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 2457 буюу 55.0 хувь нь эрэгтэй, 2013 буюу 45.0 хувь нь эмэгтэйчүүд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний 39.1 хувь буюу 1749 нь хотод, 60.9 хувь буюу 2721 нь хөдөөд амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэйчүүдийн 39.1 хувь (960) нь төрөлхийн, 60.9 хувь (1497) нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 41.9 хувь (844) нь төрөлхийн, 58.1 хувь (1169) нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын тооллогын ОУ-ын 30-р бага хурал цахимаар зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 02. 02 цаг 35 минут
ДЭЛХИЙН ХҮН АМЫН 61.2% ХУВИЙГ ТООЛДОГ СТАТИСТИКЧ НАР ЧУУЛЖ БАЙНА Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Уг хуралд Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн гишүүн улс орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг, БНСУ-ын Статистикийн газрын дарга Шин Вүк Кан нар нээж үг хэллээ. Уг хурлаар оролцогч орнууд нь хүн амын тооллого зохион байгуулалт, техник, технологийн дэвшлийн ашиглалт, тулгамдаж буй асуудлууд болон тооллогын мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж буй арга техник, тархаалт, тооллогод Ковид-19 цар тахлын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцах болно. Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурал амжилттай үргэлжилж байна Дэлхийн хүн амыг хэрхэн тоолох талаар хэлэлцдэг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн бага хурал 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү хуралд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч И.Цэрэндулам “2020 оны Хүн амын тооллогын зохион байгуулалт, түүний шинэлэг талууд”, Мэдээллийн технологийн газрын референт Д.Лхагвацэрэн “2020 оны тооллогын мэдээллийн технологийн шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлгэрэнгүй

Аянд нэгдлээ

Нийтэлсэн: 2020 он 11 сар 27. 13 цаг 37 минут
Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ. Бид ч мөн энэхүү аянд нэгдэж байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: #ЯГ_ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж байна
Дэлгэрэнгүй

11-р сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 11 сар 25. 05 цаг 49 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 11-р сарын 4 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.5 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.4 хувиар өссөн байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоног, өмнөх сарын дундаж үнэ болон өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 2.5 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1600 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 6.7 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 26.4 хувиар тус тус өсч, өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 7.1 хувиар , өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 15.4 хувиар тус тус өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар буурсан байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.4 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна. Хар болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.
Дэлгэрэнгүй

11-р сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 11 сар 19. 07 цаг 14 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 11-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.5 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.4 хувиар өссөн байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.4 хувиар буурч, өмнөх сарын дундаж үнэ болон өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнээс 2.5 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 18.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 7.1 хувиар , өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 15.4 хувиар тус тус өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар буурсан байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.4 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар буурсан байна. Хар болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 10 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 11 сар 12. 03 цаг 37 минут
Энэ оны 10 дугаар сард агаарын температур дунджаар Сагил, Тэс, Улаангом, Зүүнговь, Завхан,Наранбулаг сумдад 0.3 – 2.5 градус дулаан, Баруунтуруун, Малчин, Өндөрхангай, Цагаанхайрхан суманд хөрсний гадаргын дундаж температур 0.2 – 4.2 градус хүйтэн байжээ. Салхины хамгийн их хурд Баруунтуруун, Өмнөговь, Өндөрхангай, Завхан суманд 19 - 20 м/сек хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговьд 22 өдөр байв. Баруунтуруун суманд 4 см хур тунадас /цас/ орсон нь бусдаас илүү байна. 2020 оны 10 дугаар сард гол нуурын усанд осолдсон тохиолдол 1, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 1, обьектын гал түймэр 2 гарсан байна. Эдгээр гамшиг ослын улмаас иргэдийн хувийн өмчинд 5.8 сая төгрөгийн хохирол учирч, гамшиг осол гал түймрийн аюулаас иргэдийн 1.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 170 болж өнгөрсөн оны мөн үеэс 129 (43.1%)-өөр буурчээ. Гэмт хэргийн улмаас 78 хүн гэмтэж, 174 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 10 сард шүүхээр нийт 964 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 156, иргэний хэрэг 705, давж заалдах шатны шүүхээр 85, захиргааны 18 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 10 сард аймгийн төсөвт 30.9 тэрбум төгрөг оруулахаас 31.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.6 (1.9%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 79.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 32.9 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 10 сард 147.4 сая төгрөгийн өртэй, 91.7 сая төгрөгийн авлагатай гарсан байна. Энэ оны 10-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувь, өмнөх оны эцсээс 1.7 хувиар тус тус өсч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 10 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 11 сар 11. 04 цаг 15 минут
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 сард 1689 эх амаржиж, 1691 хүүхэд төрж, мөн нас баралт 362 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 92 (5.8%) – оор , төрсөн хүүхэд 79 (4.9%) – өөр өсч, нас баралт 8 (2.2%) - аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 20.3, нас баралт 4.3, цэвэр өсөлт 16.0 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.8, цэвэр өсөлт 1.0 промиллээр тус тус өсч, нас баралт 0.2 промилээр буурчээ.Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 10 сард 25, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 29 гарч, 1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 14.8, 5 хүртэлх насны эндэгдэл 17.1 ноогдож байна. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 18298.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1580.2 (9.5%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 53933.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8173.8 (17.9%) сая төгрөгөөр тус тус өслөө.Эрүүл мэндийн даатгалын сангаас бусад нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөөг бүх сумууд 37.2 – 76.7 хувиар давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын сан 1152.5 сая төгрөгийн авлагатай байна. Нийт авлагын 27.7 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байна.Сангуудаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс тэтгэврийн даатгалын сангийн орлого 1886.9 (17.2%), тэтгэмжийн даатгалын сангийн орлого 58.0 (4.7%) сая төгрөгөөр тус тус өсч, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 24.4 (9.3%), эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 168.6 (5.1%), ҮОМШӨ –ний даатгалын сангийн орлого 171.7 (17.8%), төгрөгөөр тус тус буурсан байна.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 10 сард 36.3 мянган хүнд 11543.5 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 19.1 (0.2%) сая төгрөгөөр буурсан байна.
Дэлгэрэнгүй

Монгол улсад статистикийн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн: 2020 он 11 сар 11. 02 цаг 22 минут
Монгол улсад статистикийн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.Бидний эрхэм зорилго: Улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000