Хуучин оноо үдэж Шинэ оноо угтлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 06 цаг 48 минут
Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Ямар цагалбар хэрэглэж буйгаас шалтгаалан шинэ жилийн баяр нь орон бүрт ижил байдаггүй ч дэлхийн ихэнх улс оронд Григорийн тооллын эхний өдөр буюу 1-р сарын 1-нд шинэ жилийн баярыг тэмдэглэдэг билээ. Тус хэлтэс өнгөрч буй ондоо Хүн амын тооллого, ХАА-н тооллого, Өрхий нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал, Үнэт металл эдлэл үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа зэрэг тооллого судалгаануудыг амжилттай зохион байгуулж ирлээ.Чанартай тоон мэдээллээр хэрэглэгчдийг ханган статистик мэдээллийн хэрэглээ, тархаалтанд анхаарч төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж ажилласнаар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г чанар хүртээмжтэй хүргэж, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлтийг өндөр түвшинд ханган биелүүлсэн он байлаа.
Дэлгэрэнгүй

2020 оны "Байгууллагын аварга"-аа тодруулав.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 01 цаг 11 минут
2020.12.31 ны өдөр хэлтсийн ээлжит хурлаар 2020 оныхоо ололт, амжилтаа дүгнэн аварга, тэргүүнээ тодруулж айлчлан ирж байгаа 2021 оныхоо зорилтуудыг дэвшүүллээ. 2020 оны "БАЙГУУЛЛАГЫН АВАРГА" ажилтнаар статистикийн салбарт 30 жил тасралгүй хөдөлмөрлөж үнэтэй хувь нэмрээ оруулан байгууллагынхаа нэр төрийг өндөрт хүргэн ажилласан ахлах мэргэжилтэн Р.САРАНТУЯА шалгарлаа. Статистикийн салбарын хамт олондоо шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажил хөдөлмөр ундарсан өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Шинэ жилийн мэнд хүргэе.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 31. 01 цаг 09 минут
Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээг жилийн туршид мал, амьтдыг өсгөн үржүүлсний болон ургамал, тариа, хүнсний ногоо тарьж ургуулсны үр дүнд бий болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлно. Мал аж ахуй Малын жил бүрийн тооллого, мөн хашаа, худгийн болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр юм. Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болов. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг зэрэг давуу талтай. Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгоно. Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж байгаа машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байна. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй мөн юм.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын хяналтаар ажилласан тайланг хэлэлцэв

Нийтэлсэн: 2020 он 12 сар 30. 08 цаг 30 минут
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 09-ны 208 дугаар тогтоол, 2020 оны мал тооллого явуулах тухай Аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 15-ны 1/1805 албан тоотын хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг шалгах, зарим сэжиг бүхий өрхийн малыг тоолж, маягтын үзүүлэлтийг нөхөж буй байдалд хяналт хийх, өвөлжилт, цаг үеийн байдалтай танилцах, Хүн ам нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ, тайланд заавар зөвлөгөө өгөхөөр 6 чиглэлийн 12 суманд хяналтын ажлын хэсгүүд ажиллалаа. Хяналтын ажлын тайлангаа ажлын хэсгүүд Аймгийн засаг даргын орлогч, аймгийн мал тооллогын комиссын даргад танилцуулж, мал тооллогод анхаарах асуудлууд, ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн, сумдад зөвлөмж хүргүүлэх,тайланг аймгийн удирдлагуудад танилцуулахаар тогтов. Мал тоолохын ач холбогдлын талаархи сурталчилгааг иргэдийн дунд жилийн турш явуулах нь чухал гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөөний өдөр тохиож байна

Нийтэлсэн: 2020 он 12 сар 29. 08 цаг 20 минут
1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. УИХ-ын 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан байна
Дэлгэрэнгүй

Мал тэжээвэр амьтдын хяналтын тооллогоор 6 чиглэлд ажиллаж байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 24. 07 цаг 36 минут
Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын сумдад ажиллах хяналтын төлөөлөгч нар аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 18-ны өдрийн А/967 дугаар захирамжаар батлагдаж 6 чиглэлээр 12 суманд 22 ноос эхлэн ажиллах бөгөөд хяналтын тооллогын төлөөлөгч нарт нэгдсэн удирдамж, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулагдлаа. Хяналтын ажлын гол зорилго нь мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг шалгах, зарим сэжиг бүхий өрхийн малыг тоолж, маягтын үзүүлэлтийг нөхөж буй байдалд хяналт хийх, ХААТС-д сонгогдсон өрхийн материалыг шалган хүлээн авах, заавар зөвлөгөө өгч тусалж дэмжих, өвөлжилт цаг үеийн байдалтай танилцахад оршино. Хяналтын тооллогыг Сагил, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Наранбулаг, Цагаанхайрхан, Хяргас, Малчин, Улаангом сумдад зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

12-р сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 12 сар 24. 07 цаг 01 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 12-р сарын 4 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8333 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 4.2 өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар өссөн байна. Элсэн чихэр дунджаар 2367 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.4 хувиар өссөн байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна. 1 л шингэн сүү дунджаар 2066 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 3.3 хувиар өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1800 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 20.0 хувиар өссөн байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 0.7, А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.
Дэлгэрэнгүй

Сумын мал тооллогын комиссын ажилтнуудад халдвар хамгааллын хэрэгсэл хүргүүллээ

Нийтэлсэн: 2020 он 12 сар 17. 10 цаг 46 минут
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст 2 464 500 төгрөгийг шуурхай шийдвэрлэж 5000 ширхэг маск, 560 ширхэг бээлий, 220 ширхэг гар ариутгах спиртэн уусмалыг бүх сумдын тооллогын комисст нэмэлтээр хүргүүлэн ажиллалаа. Аймгийн хэмжээнд мал тэжээвэр амьтдын тооллогыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохион байгуулж байгаа бүх шатны тооллогын комиссын гишүүд болон тоологч нар, ард иргэдийнхээ аюулгүй байдал, халдвар хамгааллыг сайжруулахад онцгой анхаарч тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагууддаа талархлаа илэрхийлье.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 2-р сарын 24-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2433
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000