Шилдэгүүдээ шалгарууллаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 16. 09 цаг 58 минут
Манай хэлтсээс жил бүр Статистик мэдээллийг анхан шатанд гаргадаг багийн засаг дарга, сумдын статистикч, мэдээлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаасаа ШИЛДЭГҮҮДЭЭ шалгаруулдаг билээ. 2020 онд "Аймгийн тэргүүний мэдээлэгч байгууллага"-р У.Ганзориг захиралтай Мөнхийн чанар ХХК, "Шилдэг сумын статистикч"-аар Зүүнговь сумын статистик хариуцсан мэргэжилтэн Г.Чимэд-очир, "Аймгийн шилдэг багийн засаг дарга"-аар Улаангом сумын 12-р багийн засаг дарга Н.Хишигжаргал, Хяргас сумын Дэлгэр багийн засаг дарга Б.Балжинням нар тус тус шалгарлаа.
Дэлгэрэнгүй

12-р сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 12 сар 16. 08 цаг 58 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 12-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. 1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.6 хувиар тус тус их байна. Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоног болон өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.3 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна. 1 л шингэн сүү дунджаар 2000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 11.1 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 31.1 хувиар тус тус өсч, өмнөх оны мөн үеийн үнийн түвшинд байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшин болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 15.4 хувиар их байна. А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.4 хувиар бага байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

Сумын мал тооллогын комиссынхонд цахим сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 16. 07 цаг 38 минут
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн “г” дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “в” дахь заалт, Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоол, 209 дугаар тогтоолуудыг үндэслэн мал тооллогыг аймгийн хэмжээнд 12 сарын 17-27-ны хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд Жил эцсийн мал тэжээвэр амьтдын тооллогыг хэрхэн зохион байгуулах болон жил эцсийн мэдээ тайлангын гаргалтын талаар заавар, аргачлал өгөх онлайн сургалтыг 19 сумдтай холбогдон зохион байгууллаа. Сургалтыг Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссын дарга, аймгийн орлогч дарга Ж.Александр сургалтыг нээж, хэлтсийн дарга П.Тунгалаг Анхаарах асуудлуудын талаар, хэлтсийн мэргэжилтэн Л.Цогтсайхан аргачлал заавруудыг танилцууллаа. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст маск, бээлий, гар ариутгах спиртэн уусмал шийдэж бүх сумдын тооллогын комисст хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

Мал тэжээвэр амьтдын улсын тооллогыг 12-р сарын 17-27 ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо

Нийтэлсэн: 2020 он 12 сар 14. 12 цаг 25 минут
УВС АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН УЛСЫН ТООЛЛОГО 12-р сарын 17-ноос 12-р сарын 27-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.1 дүгээр зүйлийн “г” дэх заалт, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “в” дахь заалт, Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоол, 209 дугаар тогтоолуудыг үндэслэн аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг шинэчлэн баталж, аймгийн мал тэжээвэр амьтдын тооллогын комиссын хурлаар тооллогын товыг 2020.12.17-2020.12.27 өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст маск, бээлий, гар ариутгах спиртэн уусмал шийдэж бүх сумдын тооллогын комисст хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 10 сарын танилцуулгаар хэрэглэгчдэд мэдээлэл хүргэлээ.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 14. 12 цаг 19 минут
Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 611 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 98 (13.8 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 314 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 51.4 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 8 (1.3 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ онд 3351 ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан ажилгүйчүүдээс 899 иргэн ажилд зуучлагдан орж, 3170 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-24 насны 18.3 хувь, 25-34 насны 55.7 хувь, 35-44 насны 15.1 хувь, 45-54 насны 8.8 хувь, 55-59 насны 1.6 хувь, 60 дээш насны 0.5 хувь ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 30.4 хувь нь дээд, 16.2 хувь нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 42.3 хувь нь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой, 11.1 хувь нь бага болон боловсролгүй хүмүүс эзэлж байна. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 168.5 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 23.0 (12.0 %) тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 219.3 (8.3%) сая төгрөгөөр тус тус буурчээ.6.7 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 1.4 (17.5 %) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт хадгаламжийн үлдэгдэл 164.8 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 (40.3 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Дэлгэрэнгүй

ҮСХ-ноос зохион байгуулсан цахим сургалтанд оролцлоо

Нийтэлсэн: 2020 он 12 сар 14. 12 цаг 11 минут
2020 оны мал тэжээвэр амьтдын улсын тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар ҮСХ-ноос цахим сургалт зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 11 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 12. 05 цаг 17 минут
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард 1836 эх амаржиж, 1841 хүүхэд төрж, мөн нас баралт 384 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 83 (4.7%), төрсөн хүүхэд 72 (4.1%)-оор тус тус өсч, нас баралт 8 (2.0%) -аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 22.1, нас баралт 4.6 цэвэр өсөлт 17.5 болов.Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох нас баралт 0.1 пунктээр буурч, цэвэр өсөлт 0.8, төрөлт 0.7 тус тус пунктээр пунктээр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 11 сард 20104.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1719.4 (9.4%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 59474.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9637.2 (19.3%) сая төгрөгөөр өсчээ.Сангуудаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 2142.0 (17.8%), тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.9 (3.8%) сая төгрөгөөр тус тус өсч, ҮОМШӨ –ний даатгалын сангийн орлого 237.0 (22.4%), ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 28.6 (9.9%), эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 208.0 (5.7%)-аар тус тус буурчээ.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 11 сард 37.2 мянган хүнд 12727.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр, тэтгэмж 54.6 (0.4%) сая төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж авагчид 551 (1.5%) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 11 сард 26 гарсан ба өмнөх оны мөн үеэс 5 гаралтаар, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 30 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1 гаралтаар тус тус өссөн байна. 1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 14.1 , 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16.3 ноогдож байна. Энэ оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 184 болж өнгөрсөн оны мөн үеэс 133 (42.0%), өмнөх 3 жилийн дунджаас 141 гаралтаар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 79 хүн гэмтэж, 190 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, шүүхээр нийт 1020 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 165, захиргааны хэрэг 19, иргэний хэрэг 751, давж заалдах шатны шүүхээр 85 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 168.5 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 23.0 (12.0 %) тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 219.3 (8.3%) сая төгрөгөөр тус тус буурчээ. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 11 сард аймгийн төсөвт 32.7 тэрбум төгрөг оруулахаас 33.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 784.6 (2.4%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 90.5 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 11 сард 147.3 сая төгрөгийн өртэй, 84.9 сая төгрөгийн авлагатай гарсан байна. Энэ оны 11 сарын байдлаар импорт 15991.6 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3890.4 (19.6 %) мянган америк доллараар буурсан байна. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 11 дүгээр сард атан тэмээ 1.1 сая төгрөг, соёолон үрээ 950.0 мянган төгрөг, хязаалан гуна 845.0 мянган төгрөг, эр хонь 169.4 мянган төгрөг, эр ямаа 117.2 мянган төгрөг байна. Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 11 сард оны үнээр 15.9 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 19.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 1.9 хувиар буурч, бүтээгдэхүүний борлуулалт 16.6 хувиар өссөн байна. Энэ оны 11 дүгээр сард обьектын гал түймэрийн тохиолдол 6 удаагийн гарч , гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 29766.0 мянган төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулаас иргэдийн 50.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ гарсан байна.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 10. 06 цаг 53 минут
Увс аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээг Эрхэм боловсрол ТББ -аас хийсэн судалгааны дүнгээр боловсруулан гаргасан байна. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, түүнд дүн шинжилгээ хийн цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар сэтгэл ханамжийн түвшин хэр байгааг, Иргэдэд төрийн үйлчилгээг ямар байдлаар хүргэхэд иргэдийн сэтгэл ханамж дээшлэж байгааг судлахад оршино. СУДАЛГААНЫ ЗОРИЛТ Увс аймгийн ЗДТГ-т өгөх иргэдийн үнэлгээ судалгааны хүрээнд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Увс аймгийн ЗДТГ-ын салбар, чиг үүргийн үнэлгээ хийх •Увс аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлох СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: Судалгааг пропорциональ магадлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулсан.Түүврийн анхан шатны нэгж нь өрх байсан бөгөөд өрх бүрээс зөвхөн нэг хүнийг Киш гридийн аргаар сонгож судалгаанд хамруулсан.Хот, хөдөөгийн иргэдийг тэгш хамруулна.Тоон болон Чанарын судалгааны арга ашиглан мэдээлэл цуглуулалтыг хийсэн. •Тус судалгаанд 47 хувь нь эрэгтэй, 53 хувь эмэгтэй иргэд хамрагдсан байна. •Насны бүлгийн хувьд 46-65 насныхан 32%-ийг, 26-35 насныхан 31% эзэлж байгаа ба насны бүтэц нь 26-65 насныхан нийт судалгаанд хамрагдагчдын 88%-ийг эзэлж байна. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ : Увс аймгийн Төрийн байгууллагуудад өгсөн сэтгэл ханамжийн үнэлгээг нийт 12 бүлгийн 62 үзүүлэлтээр үнэлэхэд сэтгэл ханамжийн түвшин 3.53 гарлаа. Энэ нь Увс аймгийн иргэд төр засгийн байгууллагадаа сэтгэл ханамж дунд түвшинд байгаа хэдий ч анхаарах зүйл их байгааг харуулж байна. •Харин хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү сэтгэл ханамж өндөртэй байдаг ажээ. •Сэтгэл ханамжийн үнэлгээг дэд үзүүлэлтээр нь авч үзвэл батлан хамгаалах, эрүүл мэнд болон орчны үнэлгээнд судалгаанд оролцсон иргэд хамгийн өндөр үнэлгээг өгчээ. Харин цаашид зайлшгүй анхаарах шаардлагатай, ерөнхий сэтгэл ханамжаас доогуур үзүүлэлт нь уул уурхай, дэд бүтэц болон ажил эрхлэлт, нийтийн тээврийн асуудлууд байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 2-р сарын 24-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2433
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000