Сумдын Засаг дарга, ИТХ-н дарга нарт мэдээлэл хийв

Нийтэлсэн: 2016 он 01 сар 12. 18 цаг 27 минут
Сумдын Засаг дарга,ИТХ-н дараг нарт аймгийн нийгэм эдийн засгийн байдлын урьдчилсан дүнгийн танилцуулгаар мэдээлэл хийлээ. Мөн 2015 онд олсон ололт амжилт, дутагдал, 2016 онд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө. Сумдаас 2016 он д Статистикийн хэлтэст ирүүлэх мэдээний графикийг тарааж өгөв.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 12 сар 22. 12 цаг 50 минут
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Увс аймаг 2725663 малтай болж өнгөрсөн оноос 164348 толгойгоор буюу 6.4 хувиар малаа өсгөлөө.Үүнээс тэмээ 20543, адуу 97974, үхэр 156690, хонь 1334895, ямаа 1115561 толгой тоологдсон байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 11 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 12 сар 15. 18 цаг 37 минут
Сар бүрийн 15-21 ний байдлаар хүн амын өргөн хэрэглээний 12 бүлэг, сагсны 213 нэрийн барааны үнийн өөрчлөлтийг судалж сарын инфляци тооцож байдаг. Энэ оны 11-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өнгөрсөн оны мөн үеэс 4.7, оны эхнээс 3.5, суурь оноос 60.5, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 38 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхдээр өсч, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

Статистистикийн өврийн дэвтэр хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 24. 13 цаг 06 минут
Энэхүү өврийн дэвтрээс Увс аймгийн нийгэм, эдийн засгийн байдлыг тольдон харах болно.
Дэлгэрэнгүй

Сумдын Санхүү албаны мэргэжилтнүүдэд мал тооллогын ажлын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 17. 17 цаг 51 минут
Сумдын Санхүү албаны мэргэжилтнүүдэд 2015 оны мал тооллогын болон салбарын статистик мэдээ гаргах аргачлал, ХАОСЗТ-ын ажлын явцын талаар, шинэчлэгдсэн програм хангамжаар сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдрөөр хичээл заалаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 17. 17 цаг 43 минут
Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдрөөр ЕБС болон Хөдөлмөрийн дээд сургуулийн сурагч, оюутнуудад хичээл заалаа
Дэлгэрэнгүй

2015 оны эхний 10 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 11 сар 15. 16 цаг 53 минут
2015 оны эхний 10 сард 1650 эхээс 1661 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 136 – аар буюу 7.6 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 13 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр бага байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1056 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.6 хувиар буюу 222 хүнээр өсч, өмнөх сараасаа 7.2 хувиар буюу 82 ажилгүй иргэдээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 639 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 60.5 хувийг эзэлж байна. Нялхсын эндэгдэл Зүүнговьд 2, Өндөрхангай 2, Тариалан 2, Түргэн 1, Тэс 2, Ховд 1, Зүүнхангай 1, Наранбулаг 1, Улаангомд 20 тохиолдол гарч бусад сумдад гараагүй байна. Осол гэмтлийн улмаас 47 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 689 болсон байна. Осол гэмтлийн улмаас нас барагчдын тоо өмнөх 3 жилийн дунджаас 5.4 хувиар буурсан бол өвчлөгчдийн тоо 6.0 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2015 он 10 сар 20. 15 цаг 09 минут
Дэлхийн статистикийн өдрийг Увс аймагт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000