БИДНИЙ ТУХАЙ
СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН
Тус аймагт статистикийн алба үүсч хөгжсөн нь аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм. Хувьсгалаас өмнө бүртгэлийн ямар нэгэн байгууллага байгаагүй бөгөөд шинэ нийгмийн анхны шатанд НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТОЛЬ БОЛСОН СТАТИСТИКИЙГ хөгжүүлэх нь туйлын чухал зорилт болон тавигдаж байлаа.