Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн дүн боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 19. 12 цаг 42 минут

Увс аймгийн хүн ам 83223, өрхийн тоо 21646 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.35 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм. Увс аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 33.8 хувь, 15-64 насны хүн ам 62.7 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 3.5 хувь эзэлж байна. Хүйсийн харьцаа өмнөх тооллогын үетэй харьцуулахад 98.9 болж 1.1 пунктээр буурсан. Мөн хүйсийн харьцаа нь 40, түүнээс дээш насны бүлэгт буурч байгаа нь эрэгтэйчүүдийн дунд нас баралт харьцангуй илүү байдагтай холбоотой. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 24.1 болсон нь хүн амын тэн хагас нь 24.1 доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 5.6 хувь нь буюу 465 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 59.5 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 4.5 пунктээр буурсан. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат Увс аймгийн суурин хүн амын 13.6 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 1.8 пунктээр өсч, баядын эзлэх хувь 1 пунктээр, дөрвөдийнх 0.3 пунктээр, хотонгийнх 0.4 пунктээр тус тус буурсан байна.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500