Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын аймгийн нэгдсэн дүнг танилцууллаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 22. 11 цаг 21 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГ АЙМГИЙН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРЛААР ТАНИЛЦУУЛЖ 83223 ХҮН БОЛЖ ТООЛОГДСОНЫГ ЗАРЛАЛАА. Увс аймгийн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын үр дүнгийн тайланг аймгийн тооллогын комиссын дарга, гишүүд болон орон нутгийн МВС, САМА телевизүүдээр иргэд, хэрэглэгчдэдээ танилцуулж мэдээллийг хүргэлээ. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 76 дугаар тогтоолоор баталснаар 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг явууллаа. Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгосноор олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийгдсэн тооллого болсон юм. Увс аймгийн хүн ам 83223, өрхийн тоо 21646 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2000-2010 оны хооронд жилд дунджаар 1.69 хувиар буурч байсан бол 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.35 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500