Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Увс аймгийн үр дүнг танилцууллаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 23. 08 цаг 13 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГ МВС ТЕЛЕВИЗИЙН ЗОЧНЫ ЦАГ НЭВТРҮҮЛГЭЭР ТАНИЛЦУУЛЛАА. Манай улс эрт дээр үеэс хүн амаа тоолж, бүртгэл явуулж байсан тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг ч тодорхой данс, бүртгэл одоо хэр нь олдоогүй байна. Монгол улсад ХХ зууны анхны нэгдсэн тооллого 1918 онд явагдаж, түүний дараа 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010,2020 онуудад ээлжит тооллогуудыг явуулжээ. Үүний зэрэгцээгээр 1947, 1950 онуудад хүн амын тооллого шиг нэг удаагийн бүртгэл хийсэн байдаг. Тус аймгийн статистикийн хэлтэст 1969 оны тооллогын урьдчилсан дүнгийн гар бичмэл, тооцоолох машин MEPA- аар боловсруулсан 1979 оны тооллогын мэдээллүүд хадгалагдан үлдсэн байна. Увс аймагт 1935, 1944, 1956 оны тооллогуудыг аймгийн яам, захиргаа хариуцан явуулсан ба 1956 оны тооллогыг аймгийн захиргааны Төлөвлөгөөний комисс гардан явуулжээ. 1960 онд аймгийн Тоо бүртгэлийн товчоо байгуулагдсанаар 1963 оноос хойших улсын тооллогыг аймгийн Статистикийн хэлтэс зохион байгуулан явуулж иржээ. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогоос ихээхэн онцлогтой байв. Энэхүү тооллого нь Монгол улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байх үед явуулсан анхны тооллого төдийгүй НҮБ-аас улс, орнуудад мөрдөхийг зөвлөмж болгосон “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг анх удаа хэрэгжүүлсэн. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 76 дугаар тогтоолоор баталснаар 2020 оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг явууллаа. Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгосноор олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийгдсэн тооллого болсон юм. Увс аймгийн хүн ам 83223, өрхийн тоо 21646 болсныг тоолж гаргалаа.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 08-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500