6 сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 6-р сарын сүүлчийн долоо хоногт 1 кг Хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дунджаас 2.1 хувиар буурсан байна.
1 кг үхрийн мах дунджаар 9167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дунджаас 2.6 хувиар өссөн байна.
Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна.
Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дунджаас 25.0 хувиар өссөн байна.
Цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 2.7 хувиар өссөн байна.
1 л шингэн сүү дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 11.7, өмнөх сарын дундаж үнээс 37.5 хувиар буурсан байна.
1 кг задгай гурилын үнэ дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс өөрчлөгдөөгүй байна.
Бензины өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 2.3 хувиар буур, дизелийн түлшний үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 3.3, өмнөх сарын дундаж үнээс 9.2 хувиар буурсан байна.
Бор болон цагаан ноолуурыг 45000 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 3.0 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл бичих