"Статистикийн эмхэтгэл 2016-2019" боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 26. 08 цаг 08 минут

"Статистикийн эмхэтгэл 2016-2019"  боловсруулагдан гарлаа.

Увс аймаг 69.6 мян.кв.км нутаг дэвсгэртэй. 2019 онд 1 км2 нутагт 1.2 хүн ноогдож байна. Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1417 км алслагдсан.Аймгийн төвөөс хамгийн  хол нь Зүүнхангай сум  357 км, хамгийн ойрхон нь Тариалан сум 30 км.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 701 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 105 (17.6%) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 352 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 50.2 хувийг эзэлж байна. 2019 онд бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 84 (10.7%) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 15 (2.1%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Бүртгэлтэй ажилгүйчүүдээс 1651 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

    

    


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000