Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 3
Нийтэлсэн: 2020 он 06 сар 26. 13 цаг 43 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС:
ШАШИН
Арван тав, түүнээс дээш насны нийт хүний 35.6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй, 64.4 хувь нь шашин шүтдэг байна. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 88.0 хувь нь буддын, 5.4 хувь нь исламын, 6.6 хувь нь бусад шашинтан ажээ.
Шашин шүтдэг хүмүүсийн дотор эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд арай илүү шүтлэгтэй байна. Аль ч хүйсийн хувьд буддын шашин шүтэх нь түгээмэл байна.
Хүн амын дийлэнх нь буддын шашинтан боловч насны бүлгээр авч үзэхэд 20-29, 40-59 насныхны хувьд христын шашинтан олонх байна. Мөн үндэс, угсаанаас хамааран шашин шүтэх, эс шүтэх нь харилцан адилгүй юм.
Сэтгэгдэл бичих