Аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа
Аж үйлдвэрийн салбарт энэ онд 20.8 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 22.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 8.9 хувиар , бүтээгдэхүүний борлуулалт 2.8 хувиар өссөн байна.
Увс аймагт анх 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл, гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгцүүлэх үнэд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр, модны үйлдвэр, гурилын үйлдвэр, нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсадтай 8 улсын үйлдвэрийн газар, 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байна.
Дэлгэрэнгүйг энэ сайтын "Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд" цэсний "Салбарын танилцуулгууд" дэд цэснээс үзнэ үү
Сэтгэгдэл бичих