Увс аймгийн хүн амын амьдрах орчны танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 28. 13 цаг 02 минут

УВС АЙМГИЙН ХҮН АМЫН АМЬДРАХ ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА БОЛОВСРУУЛАГДАН ГАРЛАА

Аймгийн хүн амын амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхээр олон байгууллагууд ажилладаг билээ. 

Тэдгээр нь Увс аймгийн нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн Иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

2019 оныг “Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил“ болгон зарлаж, Увс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 253 арга хэмжээ төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулан ажилласны үр дүнд гүйцэтгэлийн хэрэгжилт урьдчилсан байдлаар 94.2 хувийн биелэлттэй байна./Увс аймгийн нийгэм эдийн засгийн 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтээс/

Сурах орчин сайжруулахаар улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэцрлэг, дотуур байрыг  нэмж барих, өргөтгөл, их засвар хийх зэргээр олон ажлууд хийгдэ сурах ая тухай орчин бүрдэж сургууль цэцэрлэгийн ачаалал буурч хамрагдах хүүхдийн тоо чнэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 40 хувь, дотуур байрны 52 хувь хүүхдийн цэцэрлэгийн 76 хувь нь стандарт хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болсон байна. Сумдад соёлын төв шинээр барих, их засвар хийх зэргээр иргэдэд соёлын үйлчилгээг ая тухтай орчинд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх нөхцлүүд  бүрдсэн байна.

Авто зам, гүүрийн салбарт 13.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо. Сумдад гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай зам тавигдаж , гэрэлт гудамж, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, гүүрийн засварууд хийгдсэн нь иргэдийн аюулгүй амьдрах ая тухай орчинг  бүрдүүлсэн байна.

Цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, зарим хөдөөний багийн өрхийн өндөр хүчдэлийн шугамд холбосон, дулаам дамжуулах төвүүд баригдсан, дулаан, цэвэр, бохир усны шугам татах ажлыг эхлүүлснээр гэр хорооллын өрхүүд амины орон сууц барих, хэрэглэгчдийг стандартад нийцсэн дулаан, хэрэглээний халуун усаар хангах хөрс агаарны бохирдол буурах нөхцөл бүрдэж байна. Төв суурин газрын ундны усны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор шинээр худаг гаргаж, зарим худгийг “УХААЛАГ ХУДАГ” болгон  төхөөрөмжилсөн байна. Багийн засаг дарга, багийн эмч нарыг унаажуулснаар Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, тэгш хүртээмжтэй байлгах нөхцөл бүрэн бүрдсэн байна. Тэс суманд шинэ кабель, хөдөөд үүрэн телефоны дахин дамжуулах станцууд баригдсанаар иргэд өндөр хурдны интернэтээр хангагдах, гэрээсээ, малын бэлчээрээс гар утасны үйлчилгээ авах нөхцөл бүрэн бүрдсэн байна.

Дэлгэрэнгүйг энэ сайтын "Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд" цэсний "Салбарын танилцуулгууд" дэд цэснээс үзнэ үү

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 01-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1467
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1933
  Ноолуур 46500