Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 4

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 06 цаг 50 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС:

ХҮН АМЫН СУУРЬШИЛ, НЯГТРАЛ

Бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 38.2 хувь Улаангом суманд буюу төвийн бүсэд, 12.3 хувь нь өмнөд бүсэд, 10.0 хувь нь хойд бүсэд, 23.7 хувь нь баруун бүсэд, 15.8 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна.
Аймгийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна.
Увс аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.3 хүн ногдож байсан бол 2010 онд 1.0 хүн, 2020 онд 1.2 болж 2010 оноос өссөн нь аймгийн түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм. Нийт хүн ам 2010 оноос 2020 оны хооронд 13.8 хувь, Улаангом сум 16.5, Баруунтуруун сум 7.5, Бөхмөрөн сум 13.4, Завхан сум 18.6, Зүүнговь сум 18.1, Зүүнхангай сум 5.3, Малчин сум 4.6, Наранбулаг сум 26.0, Өлгий сум 13.8, Өмнөговь сум 18.7, Өндөрхангай сум 7.7, Сагил сум 11.5, Тариалан сум 12.3, Түргэн сум 38.5, Тэс сум 2.5, Ховд сум 14.0, Хяргас сум 9.3, Цагаанхайрхан сум 6.5 хувиар тус тус өсч, Давст сум 0.4 хувиар буурсан нь дотоод шилжих хөдөлгөөн нөлөөлсөн.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000