Аймгийн хүн ам , өрхийн танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 07 цаг 59 минут

Увс аймгийн Хүн ам, өрхийн танилцуулга сүүлийн 10 жилийн үзүүлэлтүүдийг багтаан 2010-2019 оноор боловсруулагдан гарлаа. Увс аймгийн хүн амын дундаж наслалт 2000 оноос хойш тогтмол өсөлттэй байж, 2019 онд өмнөх оноос улсын дүн 0.64 пунктээр, аймгийн дундаж наслалт өмнөх оноос 0.51 пунктээр тус тус өсчээ. 2005 онтой харьцуулахад 2019 онд улсын хүн амын дундаж наслалт 5.2 насаар, Увс аймгийн дундаж наслалт 6.99 насаар өссөн байна.

Дундаж наслалтыг хүйсээр 2005 онтой харьцуулахад эмэгтэй хүнийх 7.64 насаар, эрэгтэй хүнийх 5.22 насаар нэмэгдсэн байна. Мөн 2019 онд эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 8.78 насаар илүү байгаа нь харагдаж байна.
Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл эмэгтэй хүний дундаж наслалт 73.7 болж, өмнөх оноос 0.42 пунктээр, эрэгтэй хүний дундаж наслалт 64.94 болж, өмнөх оноос 0.63 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүйг энэ сайтын "Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд" цэсний "Салбарын танилцуулгууд" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000