Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 8

Нийтэлсэн: 2020 он 07 сар 03. 13 цаг 56 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС:

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

Увс аймгийн хэмжээнд 4.5 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 5.4 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2.5 мянга буюу 55.0 хувь нь эрэгтэй, 2.0 мянга буюу 45.0 хувь нь эмэгтэйчүүд байна.
Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнөх тооллогоос 401 хүн буюу 28.6 хувиар өссөн байна. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өмнөх тооллогоос 711 хүн буюу 36.4 хувиар өссөн байна. Иймд төрөлхийн хөгжлийн бэрхшээл их байгаа шалтгааныг удамшлын эмгэг, эх барихын болон төрөх үеийн хүндрэл, хорт нөлөө, зэрэг олон талаас нь нарийвчлан судлах шаардлага байна гэж харж байна.
Хөгжлийн бэрхшээлийг хэлбэрээр нь авч үзвэл харааны бэрхшээл 2010 оны тооллогоос 13.6 хувь, сэтгэцийн бэрхшээл 30.9 хувиар өссөн. Ярианы бэрхшээл 47.6 хувь, сонсголын бэрхшээл 30.6 хувь, хөдөлгөөний бэрхшээл 7.1 хувиар тус тус буурчээ.
Нийт бэрхшээлийн дийлэнх буюу 38.9 хувийг бусад (Хавсарсан болон бусад хөгжлийн бэрхшээлийг энд оруулав), 19.2 хувийг хөдөлгөөний бэрхшээл эзэлж байгаа бол хамгийн бага буюу 3.5 хувийг ярианы бэрхшээл эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000