Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 6 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 09. 10 цаг 04 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 6 сарын танилцуулгын ТОЙМ .

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сард  1010 эх амаржиж, 1014 хүүхэд төрж, мөн нас баралт 216 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 80 (8.6%) - аар, төрсөн хүүхэд 77 (8.2%) – оор өсч, нас баралт 22 (9.2%)-оор буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 12.2, нас баралт 2.6, цэвэр өсөлт 9.6 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох цэвэр өсөлт 1.2 пунктээр өсч, нас баралт 0.3 пунктээр буурчээ.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 855 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 424 (2 д) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 463 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.2 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 23.0 хувь нь 15-24 насны, 37.1 хувь нь 25-34 насны, 23.3 хувь нь 35-44 насны, 14.4 хувь нь 45-54 насны, 2.0 хувь нь 55-59 насны, 0.2 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 22.6 хувийг дээд, 17.7 хувийг тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 47.6 хувийг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой, 12.1 хувийг бага болон боловсролгүй хүмүүс эзэлж байна.Оны эхний 6 сард  817 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 130 (18.9%) -аар өссөн байна.Ажлын байрны захиалгын 4.1 хувийг боловсролын салбарын, 18.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 16.3 хувийг ХАА-н, 26.8 хувийг төрийн удирдлага, 34.6 хувийг бусад салбарын захиалга эзэлж байна. Ажилд орсон иргэдийн 26.8 хувь нь төрийн удирдлагын салбарт, 18.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 16.3 хувь нь ХАА-н салбарт, 4.1 хувь нь боловсролын салбарт, 34.5 хувь нь бусад салбарт ажилд орсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 6 сард 11586.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 777.4 (7.2%) сая төгрөгөөр, сангийн зарлага 31745.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4685.2 (17.3%) сая төгрөгөөр тус тус өслөө.Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 4685.2 сая төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэвэрийн даатгалын сангийн зарлага 3657.7 сая төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ.Нийгмийн даатгалын сан 941.0 сая төгрөгийн авлагатай байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 181.7 (23.9%) сая төгрөгөөр өссөн байна. Нийт авлагын 14.9 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байна.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 6 сард 33.2 мянган хүнд 7242.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 171.6 (2.4%) сая төгрөгөөр өсч, орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 2.5 (10.3%) мянган хүнээр буурсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 6 сард 1.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс  61 (3.6%) хүнээр буурч, олгосон тэтгэвэр 543.0 (32.9%) сая төгрөгөөр өссөн байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 6 сард 17, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 16.8, 5 хүртэлх насны эндэгдэл  17.8 ноогдож байна.1000 амьд төрөлтөнд ноогдох нялхсын эндэгдэл Хяргас, Сагил сумдад 333.3, Баруунтуруун 105.3, Зүүнговь 100.0, Өндөрхангай 90.9, Өмнөговь 27.8 ноогдож, аймгийн дунджаас 11.0 – 316.5 пунктээр өндөр, Улаангом суманд 11.7 байгаа нь аймгийн дунджаас 5.1 пунктээр доогуур байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА" цэсний "Сар,улирал, жилийн танилцуулга" дэд цэснээс үзнэ үү

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000