Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүнгээс

Нийтэлсэн: 2020 он 07 сар 09. 10 цаг 47 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС: СУУЦНЫ НӨХЦӨЛ Увс аймагт Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр нийт 21.6 мянган өрх 17.1 мянган сууцанд амьдарч байна. Амьдарч буй өрхийн тоо, хүн байнга амьдардаг сууцны тооны харьцаа аймгийн төвд ойролцоо байхад, хөдөөд өрхийн тоо илүү байна. Энэ нь нэг сууцанд олон өрхүүд хамт амьдарч байгааг харуулж байна.Нийт өрхийн 79.4 хувь нь монголын ард түмний уламжлалт сууц болох гэрт, 19.9 хувь нь байшинд, 0.7 хувь нь бусад төрлийн сууцанд амьдарч байна. Гэрт амьдардаг өрхийн хувь өмнөх тооллогын үеийнхээс 10 пунктээр буурсан бол байшинд амьдардаг өрхийнх 5.1 пунктээр нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000