Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 6 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 04 цаг 31 минут

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор оны эхний 6 сард аймгийн төсөвт 21.7 тэрбум төгрөг оруулахаас 22.2 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 449.5  (2.1%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 7.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 486.3 (6.2%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 2553.7 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 2590.6 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 36.9 (1.4%) сая, аймгийн төсөвт өөрийн орлогоор 5311.5 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 5760.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 449.4 (8.5%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ.Оны эхний 6 сард орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 47.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 31.7 хувиар өсчээ.

Энэ оны эхний 6 сарын байдлаар импорт 8604.3 мянган америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1254.9 (12.7 %) мянган америк доллараар буурсан байна

Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.5 сая хээлтэгч малын 1286. мянга буюу 87.9 % нь төллөсөн байна. Эм хонины 89.9 хувь, эм ямааны 88.8 хувь, ингэний 41.6 хувь, үнээний 75.1 хувь, гүүний 73.1 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.3 хувь буюу 1265.2 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 244.7 (23.9 %) мянгаар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 6 сард оны үнээр 6.9 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 8.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 14.5 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 36.7 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000