Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 6 сарын танилцуулгаар инфографик бэлтгэн тархаалаа

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 08 цаг 57 минут

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 855 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 424 (2 дахин) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 463 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 54.2 хувийг эзэлж байна.    2020 оны 6 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 137 (19.0%) ажилгүйчүүдээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.7 % нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Оны эхний 6 сард  817 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 130 (18.9%) -аар өссөн байна.Ажлын байрны захиалгын 4.1 хувийг боловсролын салбарын, 18.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 16.3 хувийг ХАА-н, 26.8 хувийг төрийн удирдлага, 34.6 хувийг бусад салбарын захиалга эзэлж байна. 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000