Сайхан наадаарай

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 11 цаг 49 минут

Монголчууд бид эрт дээр үеэс хурдан морь, хүчит бөхчүүд, эрчит нумаараа гайхуулж эрийн гурван наадмаа баясган цэнгүүлж ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн билээ. Эртнээс нааш эрийн гурван наадам тэр дундаа хүчит бөхчүүдээрээ омогшиж жил жилийн наадмын түрүү манлай бөхийг урьдчилан таавар өрнүүлж мэтгэлцэж суудаг сайхан уламжлалтай юм.

2020 оны үндэсний их баяр наадмын онцлогоос :

Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадам 7 дугаар сарын 11, 12-нд нийслэлд болон бүх аймагт нэгэн зэрэг болно.Дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусний халдварын улмаас олон улсын болон улс үндэстний спортын наадам, тэмцээн уралдаан, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа хумигдаж, иргэдийг нэг дор олноор байлгахаас аль болох зайлсхийж байгаа.Иймээс ч Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 7-р сарын 29-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1200

  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2567
  Шингэн сүү, л 1000
  Бензин, А-80 1480
  Бензин, А-92 1553
  Дизелийн түлш 1967
  Ноолуур 49000