7 сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 07 сар 23. 03 цаг 10 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.   2020 оны 7-р сарын дөрөв дэх  долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 9500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дундах үнээс 8.6 хувиар өссөн байна.1 кг үхрийн  мах дунджаар 9500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,   өмнөх сарын дунджаас  6.0 хувиар өссөн  байна.Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар өссөн байна.Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд  байна.Цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд  байна.

1 л шингэн сүү дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнинй түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 12.4 хувиар буурсан байна.1 кг задгай гурилын үнэ дунджаар 1200 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дундаж үнээс 20 хувиөр өссөн байна.  А 80 бензин дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 0.9 хувиар өссөн байна. А92 болон дизелийн түлшний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд  байна.Бор болон цагаан ноолуурыг 40000-45000 төгрөгөөр авч байна.

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000