Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 7 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 13. 02 цаг 20 минут

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 7 сард  1190 эх амаржиж, 1193 хүүхэд төрж, мөн нас баралт 251 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 105 (9.7%) – өөр , төрсөн хүүхэд 96 (8.8%) –өөр тус тус өсч, нас баралт 22 (8.1%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 14.3, нас баралт 3.0, цэвэр өсөлт 11.3 болов.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 588 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 132 (18.3 %) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 312 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 53.1 хувийг эзэлж байна. 

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэдийн 45.0 хувь нь байнгын ажлын байранд, 24.5 хувь нь түр  ажлын байранд, 30.5 хувь нь улирлын ажлын байранд тус тус ажилд оржээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 7 сард 12536.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2989.9 (31.3%) сая төгрөгөөр, сангийн зарлага 37122.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8730.8 (30.8%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 7 сард 33.2 мянган хүнд 8209.2 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 647.1 (8.6%) сая төгрөгөөр өсч,  орон нутгийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 232 (0.7%) хүнээр буурсан байна.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 7 сард 18, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 15.1, 5 хүртэлх насны эндэгдэл  16.8 ноогдож байна.

Эхний 7 сарын байдлаар  осол гэмтлийн улмаас 27 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 486 болсон нь өмнөх оны мөн үеэс өвчлөгчдийн тоо 115 (31.0%)-аар өсч,  нас баралтын тоо 8 нь тохиолдлоор буурсан байна. 

Хүн амд зонхилон тохиолдох халдварт өвчнийг хувиар авч үзвэл салхинцэцэг өвчин нийт халдварт өвчний 76.9 хувийг БЗХӨ, сүрьеэ 6.3, гепатит 2.8, салхинцэцэг 5.7, цусан суулга 3.4,  бусад халдварт өвчин 4.8 хувийг эзэлж байна.

Энэ оны  7 дугаар сард агаарын температур дунджаар  Давст, Зүүнговь, Сагил, Тэс, Улаангом, Наранбулаг, Завхан сумдад 20.3 - 22.2  градус дулаан, бусад сумдад 14.4-өөс + 19.5 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Давст суманд хамгийн дулаан +29.4 градус байсан бол хамгийн бага температуртай нь Зүүнхангай   суманд     + 19.1 градус байжээ.

2020 оны 7 дугаар сард хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлийн мэдээ 1, аадар бороо үер 12, газар хөдлөлт 1, гол нуурын усанд унаж осолдсон 1, эрэн хайх аврах ажиллагаа 2, обьектын гал түймрийн дуудлага 3 нийт 20 удаагийн гамшиг осол гал түймрийн дуудлага хүлээн авч, шуурхай арга хэмжээ авсан.

2020 оны 7 дугаар сард тохиолдсон 20 удаагийн гамшиг осол гал түймрийн улмаас иргэдийн хувийн өмчинд 7570.0 мянган төгрөгийн хохирол учирч, гал түймийн аюулаас 2.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

Энэ оны эхний 7 сард  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 101 болж өнгөрсөн оны мөн үеэс  81 (45.5%)-аар буурчээ. Гэмт хэргийн улмаас 49 хүн гэмтэж, 106 иргэн хохирсон байна.

Аймгийн шүүхийн тамгийн газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 7 сард шүүхээр нийт 73 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 12, иргэний хэрэг 54, давж заалдах шатны шүүхээр 5, захиргааны 2 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 оны 7 дугаар сард аймгийн төсөвт 24.6 тэрбум төгрөг оруулахаас 24.9 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.3 (1.2%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 51.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 28.8 хувиар өсчээ.

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 7 сард оны үнээр 7.6 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 23.0 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 48.0 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000