Аймгийн Боловсролын байгууллагад суралцагчдын мэдээллээр инфографик бэлтгэв

Нийтэлсэн: 2020 он 08 сар 31. 11 цаг 00 минут

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 709 бүлэгт 17.9 мянган хүүхэд суралцсан  ба бүлгийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 – аар, суралцагчдын тоо өмнөх оноос 1.7 хувиар, 2016 онтой харьцуулахад 0.6 мянган хүүхдээр буюу 3.4 хувиар өсчээ.Сургуулийн өмнөх боловсролд 7595 хүүхэд хамрагдсаны 52.3 хувь нь эрэгтэй, 47.7 хувь нь эмэгтэй хүүхдүүд байна. Их дээд сургууль, коллежид 138 оюутан суралцсаны 67.4 хувь буюу 93 нь эмэгтэй оюутнууд байна. Улаангом коллежлийн мэргэжлийн сургуульд  912 суралцагч суралцсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.4 хувиар өссөн байна.

Аймгийн бүх шатны боловсролын байгууллагад 26605 хүүхэд суралцсаны 49.8 хувь нь эмэгтэй суралцагчид байна.

Хамран сургалтын бохир жин бага боловсролд 96.9, дунд боловсролд 92.9, суурь боловсролд 95.3 хувьтай байлаа.

Бүх суралцагчдаас ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 797, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийг 423, их дээд сургуулийг 52 нийт 1272 хүүхэд төгсөж бүрэн дунд, тусгай дунд, бакалавр болон мэргэжлийн боловсролыг эзэмшсэн байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000