9-р сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 09 сар 03. 05 цаг 55 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.   2020 оны 9-р сарын эхний долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.6,  өмнөх сарын дундах үнээс 9.3 хувиар буурсан байна.

1 кг үхрийн  мах дунджаар 8500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.6, өмнөх сарын дундах үнээс 6.8 хувиар буурсан  байна.

Ямааны 1 кг мах дунджаар 6000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дундаж үнээс 4.0 хувиар буурсан байна.

Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд  байна.

Цагаан будаа дунджаар 2400 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дундаж үнээс 1.7 хувиар буурсан байна.

1 л шингэн сүү дунджаар 1000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ,  өмнөх сарын дундаж үнийн түвшинд  байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 1300 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ,  өмнөх сарын дундаж үнээс 8.3 хувиар өссөн байна.

А 80 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж , өмнөх сарын дундаж үнээс 0.2 хувиар өссөн байна. А92 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж ,өмнөх сарын дундаж үнээс 0.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж ,  өмнөх сарын дундаж үнээс 0.2 хувиар өссөн байна.

Хар  болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000