ХАОСТ-ын үр дүнгээс

Нийтэлсэн: 2020 он 09 сар 09. 07 цаг 05 минут

Аймгийн хэмжээнд 4470 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь хүн амын 5.4 хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 2457 буюу 55.0 хувь нь эрэгтэй, 2013 буюу 45.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амын 40.4 хувь нь төрөлхийн, 59.6 хувь нь олдмол бэрхшээлтэй иргэд байна. 2010 онтой харьцуулахад олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 0.7 мянга буюу 36.3 хувиар өссөн байна. Иймээс олдмол хөгжлийн бэрхшээлийн шалтгааныг нарийвчлан судалсны үндсэн дээр түүнээс урьдчилан сэргийлэх, улмаар хөгжлийн бэрхшээлийн тохиолдлыг бууруулах арга хэмжээг боловсруулах хэрэгтэй.

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн амын хүйсийн харьцаа 113.7, олдмол бэрхшээлийнх 128.1 байгаа нь эрүүл төрсөн хэдий ч амьдралын явцад хөгжлийн бэрхшээлд өртсөн байдал эрэгтэйчүүдийн дотор илүү байгааг илтгэнэ.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000