Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 8 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 09 цаг 19 минут

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 8 сарын танилцуулгын ТОЙМ

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сард  1361 эх амаржиж, 1364 хүүхэд төрж, мөн нас баралт 281 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 116 (9.3%) – аар , төрсөн хүүхэд 106 (8.4%) –аар тус тус өсч, нас баралт 23 (7.6%)-аар тус тус буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 16.4, нас баралт 3.4, цэвэр өсөлт 13.0 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 1.3, цэвэр өсөлт 1.5 пунктээр өсч, нас баралт 0.3 пунктээр буурчээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 8 сард аймгийн төсөвт 27.1 тэрбум төгрөг оруулахаас 27.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.4 (1.4%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 10.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 10.6 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 0.5 (4.7%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 3591.1 сая төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 3681.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 90.8 (2.5%) сая, аймгийн төсөвт өөрийн орлогоор 6521.9 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 6901.9 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 380 (5.8%) сая төгрөгөөр давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 306.8 (2.8%) сая төгрөгөөр, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 1086.2 (22.8%) сая төгрөгөөр буурч, аймгийн төсөвт төвлөрүүлсэн  орлого 779.4 (12.7%) сая төгрөгөөр нэмэгдсэн  байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "Сар,улирал, жилийн танилцуулга,эмхэтгэл" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 16-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6000
  Элсэн чихэр, кг

2500

  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000