ХАОСТ-ын аймгийн үр дүнгээс: 10-р бүлэг

Нийтэлсэн: 2020 он 09 сар 24. 07 цаг 54 минут

10 ДУГААР БҮЛЭГ: ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Арван тав, түүнээс дээш насны нийт хүн амын 58.0 хувийг нь ажиллах хүч эзэлж байгаа нь 2010 оноос 2.4 пунктээр буурав. Мөн насны нийт хүн амын 42.0 хувийг ажиллах хүчнээс гадуурх хүн ам эзэлж, өмнөх тооллогынхоос 2.4 пунктээр өсчээ. Хүн амын эдийн засгийн идэвх өнгөрсөн тооллогын үеийнхээс буурчээ.
Арван тав, түүнээс дээш насны хүн амын 58.0 хувь нь ажиллах хүчинд багтаж байгаа нь 2010 оноос 2.4 пунктээр буурчээ. Хүн амын хөдөлмөр эрхлэлт өнгөрсөн тооллогын үеийнхээс буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо өссөнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай.
Ажиллах хүчний оролцооны түвшин хөдөөд аймгийн төвөөс 12.1 пунктээр илүү байгаа нь нэг онцлог юм. Тооллогоор хөдөөгийн малчин өрхийн 15-аас дээш настай хүмүүсийг үндсэнд нь ажил эрхэлдэг гэж үздэгээс хамаарч, хөдөөгийн ажиллах хүчний оролцооны түвшин өндөр гарахад нөлөөлсөн. Гэхдээ хөдөөгийн хүн амын ажиллах хүчний оролцооны түвшин 2010 оны тооллогын үеийнхээс 3.0 пунктээр буурчээ.
Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь ажиллах хүчний оролцоо хөдөөд аймгийн төвийнхөөс өндөр байна. Ялангуяа, хөдөөгийн эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 67.4 хувь байгаа нь аймгийн төвийнхөөс 12.4 пунктээр илүү юм.
Увс аймгийн 15, түүнээс дээш насны хүмүүсийн ажиллах хүчний оролцоо улсын дунджаас 1.7 пунктээр бага, хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2.4, эмэгтэйчүүдийнх 1.4 пунктээр доогуур байна.
Аймгийн дунджаар арван тав, түүнээс дээш насны хүн амын 55.5 хувь нь ажил эрхэлж байхад уг үзүүлэлт хотод 46.5, хөдөөд 60.9 хувь байна. Хөдөөгийн хүн амын нийт хүн амд эзлэх хувь 61.8 болж өмнөх тооллогоос 0.9 пунктээр буурч байгаа боловч ажил эрхэлдэг хүн амын эзлэх хувь өндөр байна. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт хотынхоос 13.4 пунктээр, эрэгтэйчүүдийнх 15.0 пунктээр илүү байна.
Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 тооллогын дүнгээр 4.2 хувь болж, өмнөх тооллогын үеийнхээс 10.1 пунктээр буурчээ. Энэ нь улсын дунджаас 5.7 пунктээр доогуур байна. Ажилгүйдлийн түвшин хотод 7.7 байгаа бол хөдөөд 2.5 байна. Энэ нь нэг талаас төв, суурин бараадсан шилжих хөдөлгөөн их байгаа, нөгөө талаас тэд хотод шилжин ирээд ажлын байр олох боломж муу байдагтай холбоотой.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000