Олон улсын Статистикийн зурагт хуудасны 2020-2021 уралдаанд оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2020 он 09 сар 25. 06 цаг 25 минут

Олон улсын статистикийн институтийн Олон улсын Статистикийн боловсролыг дэмжих төслөөс статистикийн хэрэглээг сайжруулах, оюутан сурагчдын чадварыг хөгжүүлэх зорилгоор 2 жил тутамд “Олон улсын Статистикийн зурагт хуудас”-ны уралдаан зохион байгуулж байна.

Олон улсын Статистикийн зурагт хуудасны 2020-2021 уралдааны мэдээлэл

СЭДЭВ:

Байгаль орчин
Биологи
Тогтвортой хөгжил http://sdg.gov.mn/
ХАМРАХ ХҮРЭЭ:
Дараах 3 ангиллаар оролцоно. Үүнд:
Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутан
Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид)
Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид)
Баг тус бүр 2-5 хүнээс бүрдсэн байх бөгөөд ганц хүний бүтээлийг хүлээж авахгүйг анхаарна уу.

Та уралдаанд оролцох бол http://www.nso.mn/page/163  рүү орж  бүртгүүлнэ үү.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

· Статистик, тоон мэдээллийн хэрэглээ, дүн шинжилгээ, тайлбар, хамаарлыг харуулсан мэдээлэл, үр дүнгүүдийг агуулсан байна. 

· Ямар нэгэн нэмэлт мэдээлэлгүйгээр ойлгомжтой байх, дэвшүүлж буй асуудал болон үр дүн нь тодорхой бөгөөд логик утгатай байх. 

· Оюутан сурагчдын цуглуулсан тоон мэдээлэл байж болох бөгөөд өөр хэн нэгний хэвлэн нийтэлсэн тоо мэдээллийг ашигласан бол эх сурвалжийг дурдах. 

· Зурагт хуудсыг Монгол болон Англи хэлээр.

 

Зурагт хуудас бүтээхэд дүн шинжилгээ хийх, JMP /https://iase-web.org/islp/Poster_Competition_2020-2021.php?p=JMP_Instructions/ үнэгүй ашиглах боломжтой программ бөгөөд уг программыг ашиглан үр дүнгийн график, диаграм зэргийг хийсэн байвал давуу талтай.

· Зурагт хуудаст тэмцээнд оролцож буй оюутан, сурагчид болон сургуулийн нэрийг бичихгүй. 

· Тэмцээнд оролцож буй бүх зурагт хуудас Олон улсын статистикийн институт(ISI) өмч болох тул буцааж өгөхгүй.

· Оюутан сурагчдын эх загвар буюу өөрсдийн бүтээл байх ёстой

· Зурагт хуудас нь нэг хуудас дээр хоёр хэмжээсээр харуулсан байх шаардлагатай бөгөөд: хамгийн том хэмжээ нь A1 буюу 841 мм x 594 мм байна. Электрон хэлбэрээр хийсэн тохиолдолд файлын хэмжээ нь 10 MB-аас бага байх шаардлагатай бөгөөд А1 хуудсанд хэвлэсэн тохиолдолд 2 метрийн зайнаас уншигдахаар байна.

ШАЛГАРУУЛАЛТ:

Бүтээлийг 2020 оны 12-р сарын 11-ний 16:00 цаг хүртэл электрон хэлбэрээр international@nso.mn мэйл хаягаар,  хэвлэмэл хэлбэрээр ҮСХ-нд 114 тоотод хүлээн авна.

Үндэсний ялагчдыг 2020 оны 12-р сарын 21-нд тодруулна.

Оролцогчид нь үндэсний хэмжээнд өрсөлдөж, ялагч болсноор олон улсын хэмжээнд өрсөлдөх эрхээ авч, бүтээлээ Олон Улсын Статистикийн Институт руу илгээнэ.
Олон улсад шалгарсан бүтээлийг 2021 оны 7-р сард Нидерланд Улсад болох Олон Улсын Статистикийн Институтээс зохион байгуулах Дэлхийн Статистикийн 63-р бага хурлын үеэр тодруулна.

ШАГНАЛ: 

Оролцогч баг бүр олон улсын сертификат олгоно.

Ангилал бүрд шалгарсан багт хүндэт өргөмжлөл олгоно.

Үндэсний ялагчийн шагнал:

· Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилал – 100.000 төгрөг

· Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) – 100.000 төгрөг

· Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) – 100.000 төгрөг

 

Олон улсад түрүүлэх бүтээлийн шагнал:

· Их дээд сургуулийн бакалаврын эсвэл коллежийн оюутны ангилалд   - 2000 евро

· Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро

· Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро

· Дунд сургуулийн сурагчид (2000-2003 онд төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

· Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 1-р байр – 450 евро

· Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 2-р байр – 350 евро

· Дунд сургуулийн сурагчид (2003 оноос хойш төрсөн сурагчид) 3-р байр – 200 евро

 

Мөн JMP программ хангамжийг хамгийн сайн ашигладаг их сургуулийн багийг хүндэт өргөмжлөлөөр шагнана. Жишээ болгон харах бүтээлүүд:

http://iase-web.org/islp/Poster_Competition_2018-2019.php?p=Posters

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000