10 сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 10 сар 08. 02 цаг 58 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 10-р сарын эхний долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 3.0 хувиар буурсан байна.

1 кг үхрийн  мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.5 хувиар тус тус буурсан  байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар өссөн байна.

Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 3.5 хувиар буурсан байна.

Цагаан будаа дунджаар 2666 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.3 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 3.5 хувиар тус тус өссөн байна.

1 л шингэн сүү дунджаар 1200 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 9.1 хувиар өссөн  байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 1400 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 7.7,  өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар тус тус их байна.

А 80, А92 бензин, дизелийн түлшний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна. Хар  болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000