Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 9 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 12. 03 цаг 24 минут

Танилцуулгын ТОЙМ:

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сард  1540 эх амаржиж, 1543 хүүхэд амьд төрж,  нас баралт 325 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 110 (7.7%) – аар , төрсөн хүүхэд 99 (6.9%) – өөр өсч, нас баралт 12 (3.6%) - оор буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 18.5, нас баралт 3.9, цэвэр өсөлт 14.6 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 1.2 промиллээр өсч, нас баралт 0.2 промиллээр буурчээ.1000 хүн амд ноогдох төрөлтийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 0.8 промилээр өсч, нас баралтын тоо өмнөх 3 жилийн дунджаас 0.2 промиллээр буурсан байна.Гэрийн төрөлт 7 гарчээ. Нийт нас баралтын 15.4 хувийг эмнэлгийн нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өссөн байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 9 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 729 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 (2.1 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 383 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.5 хувийг эзэлж байна. 2020 оны 9 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 36 (4.7 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 14 (1.9 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 9 сард 15583.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 321.4 (2.1%) сая төгрөгөөр, сангийн зарлага 48321.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5324.3 (12.4%) сая төгрөгөөр тус тус өслөө.

Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 9 сард 21, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 24 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 13.6, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл  15.6 ноогдож байна.

Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 1.5 сая хээлтэгч малын 1292.1 мянга нь энэ оны эхний 9 сард төллөсөн байна. Эм хонины 90.2 хувь, эм ямааны 89.2 хувь, ингэний 42.0 хувь, үнээний 75.7 хувь, гүүний 74.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.3 хувь буюу 1270.5 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 247.0 (24.1 %) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 9 сард  аймгийн хэмжээнд 14.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 110.1 (8.8 дахин) мянгаар буурчээ.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хонь 6.5 мянга, ямаа 6.0 мянга, үхэр 0.9 мянга, адуу 0.6 мянга, тэмээ 40-өөр хорогдсон байна.Нийт хорогдсон малын 42.6 хувийг ямаа, 46.7 хувийг хонь эзэлж байна.Аймгийн хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 0.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (4.8 дахин) мянгаар буурчээ.Ургац хураалтын явцын мэдээгээр  2853.0 тонн үр тариа, үүнээс 2325.0 тонн улаан буудай, 1832.8 тонн төмс, 1874.4 тонн хүнсний ногоо, 6724.0 тонн тэжээлийн ургамал, 29.6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 1187.0 тонн, байгалийн хадлан 4278.6 тонн, хүнсний ногоо 108.6 тонноор бага, тэжээлийн ургамал 58.0 тонн, төмс 61.1 тонноор их байна.    

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд оны эхний 9 сард оны үнээр 10.3 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 13.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 0.9 хувиар,  бүтээгдэхүүний борлуулалт 34.0 хувиар тус тус өссөн байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "Сар,улирал, жилийн танилцуулга,эмхэтгэл" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000