Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 9 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 10 сар 13. 06 цаг 14 минут

2020 оны 3 дугаар улиралд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд 57.5 мянган зорчигч тээвэрлэж 79617.4 мян.хүн.км-ийн зорчигч эргэлт хийснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо 35.6 хувиар,   зорчигч эргэлт нь 90.0 хувиар өссөн байна.

Улаангом сумын “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ” үйлчилгээнийхээ хүрээг 96 болгон өргөтгөн нэмж нийт 32246 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.  Энэ оны 3-р улиралд нийгмийн даатгалын үйлчилгээгээр 1254,  төрийн банкны үйлчилгээгээр 10750  , хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйлчилгээгээр 4020 , улсын бүртгэлийн үйлчилгээгээр 3615, цахилгаан, дулаан, усны холбоотой үйлчилгээгээр 6455 иргэн үйлчлүүлсэн байна. 

Энэ оны 9-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувь, өмнөх оны эцсээс 1.8 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.

Энэ оны  9 дүгээр сард агаарын температур дунджаар  Давст, Завхан, Зүүнговь, Наранбулаг, Тэс  сумдад 11-с дээш дулаан, хөрсний гадаргын дундаж температур Бөхмөрөн, Наранбулаг, Завхан, Зүүнговь, Сагил суманд хамгийн дулаан +16-с дээш градус байжээ. Салхины хамгийн их хурд Малчин, Ховд, Баруунтуруун суманд 21 - 24 м/сек  хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговь, Өндөрхангайд 19 өдөр байв. Баруунтуруун суманд 35.8 мм хур тунадас орсон нь бусдаас илүү байна.Өнгөрсөн оны мөн үеэс тоос 0.029 мг/м3 , азотын давхар исэл 0.005  мг/м3 –аар их байсан хэдий ч хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000