Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 9 сарын мэдээллээр инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2020 он 10 сар 13. 10 цаг 13 минут

Аймгийн хөгжимт драмын театр нийт 8 үзвэр үйлчилгээ зохион байгуулж 1.1 мянган хүнд үйлчилжээ. Үүнээс 2 урлагийн тоглолтоор 0.7 мянган хүнд үйлчилсэн байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 9 сард ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 729 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 (2.1 %) хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 383 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.5 хувийг эзэлж байна.    2020 оны 9 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 36 (4.7 %) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 14 (1.9 %) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ онд 2119 ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан ажилгүйчүүдээс 431 иргэн ажилд зуучлагдан орж, 2406 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. 

Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 170.2 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.6 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 25.5 (13.0 %) тэрбум төгрөгөөр буурч, хугацаа хэтэрсэн зээл 69.1 (2.8%) сая төгрөгөөр өсчээ. Нийт хадгаламжийн үлдэгдэл 153.7 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 37.4 (32.2 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 10-р сарын 21-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1400

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000