Дэлхийн статистикийн өдрөөр бүтээлч ажлуудыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2020 он 10 сар 21. 02 цаг 52 минут

2020.10.01-нээс 2020.10.20-ыг дуустал 20 хоногийн хугацаанд 20 бүтээлч ажлыг төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж статистик мэдээллийн хэрэглэгчдийнхээ тоог 5 дахин нэмэгдүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцсон статистикийн салбарын хамт олон, харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, эрхэм хэрэглэгч нартаа талархлаа илэрхийлье.

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан манай хэлтсээс зохион байгуулсан "ЭКО ЯВГАН АЯЛАЛ"-д аймгийн явган аяллын клубын хамт олон, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олон болон ахмад статистикч нар нэгдлээ. 

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан Аймгийн Үйлчилгээний нэгдсэн төвд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

"СТАТИСТИК БОЛОВСРОЛ " олгох анхан шатны хичээлийг аймгийн бүх ЕБС-н төгсөх ангийн төлөөлөл 200 сурагчдад заасан бөгөөд анги бүрийн шилдэг сурагч нарт сонирхолтой статистик мэдээллээр үйлчилж Монгол улсын хэд дэх иргэн болсон батламжийг гардууллаа. 

Сурагчдын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгуулж ялагчдыг тодрууллаа. 

Дэлхийн статистикийн өдрийг 3 удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд 10-р сарын 20-ны өдөр төрсөн өдөр нь тохиож байгаа 3 настай Эрдэнэчулууний Аялгуу охиныг урж оролцуулан бяцхан хэрэглэгчдээ сонирхолтой статистик мэдээллээр үйлчиллээ.

"МИНИЙ МЭДЭХ СТАТИСТИК " сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж дүгнэлээ. 

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан хотын хөгжилд хувь нэмрээ оруулан Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд хорин ширхэг хуш мод тарилаа. 

Идэвхтэй оролцсон сурагч нартаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн хүүхдийн дуу цангинасан, хүүхэд хөгжих нөхцөл боломж зуун хувь бүрдсэн Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн хамт олондоо талархлаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

  

 

 


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000