10 сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 11 сар 03. 01 цаг 57 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 10-р сарын дөрөв дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 3.0 хувиар буурсан, өмнөх оны 9-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 8.1 хувиар өссөн байна.

1 кг үхрийн  мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.5 хувиар буурсан, өмнөх оны 9-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 8.1 хувиар өссөн  байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 7.1 хувиар буурсан,  өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны 9-р сарыэ дундаж үнэтэй харьцуулахад 20.4 хувиар өссөн байна.

Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 3.5 хувиар буурсан, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс1.4 хувиар өссөн байна.

Цагаан будаа дунджаар 2666 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 3.5 хувиар өссөн, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс 0.9 хувиар өссөн байна.

1 л шингэн сүү дунджаар 1466 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 22.2 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 33.3 хувиар, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс 0.9 хувиар тус тус өссөн  байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 1400 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс 16.7 хувиар их байна.

А 80 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх жилийн 9-р сарын дундаж үнээс 20.1 хувиар буурсан байна. А92 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс 20.9 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны 9-р сарын дундаж үнээс 18.5 хувиар буурсан байна.

Хар  болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000