11-р сарын эхний долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2020 он 11 сар 05. 03 цаг 47 минут

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 11-р сарын эхний долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоног болон  өмнөх сарын дундаж үнийн түвшинд байж,  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна.

1 кг үхрийн  мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.5 хувиар буурсан, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн  байна.

Ямааны мах 1 кг мах дунджаар 6500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд,  өмнөх сарын дундаж үнээс 5.5 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.4 хувиар өссөн байна.

Элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн үнэ болон  өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.

Цагаан будаа дунджаар 2666 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн байна.

1 л шингэн сүү дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.3 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 18.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийн түвшинд  байна.

1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 7.1,  өмнөх сарын дундаж үнээс 7.1 хувиар тус тус өсч, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

А 80 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар буурсан байна. А92 бензиний дундаж үнэ  өмнөх долоо хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны үеэс 19.1 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар буурсан байна.

Хар  болон цагаан ноолуурыг 50000 төгрөгөөр авч байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000