Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 10 сарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 11 сар 11. 04 цаг 15 минут

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 сард  1689 эх амаржиж, 1691 хүүхэд төрж, мөн нас баралт 362 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 92 (5.8%) – оор , төрсөн хүүхэд 79 (4.9%) – өөр өсч, нас баралт 8 (2.2%) - аар буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 20.3, нас баралт 4.3, цэвэр өсөлт 16.0 болов. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ноогдох төрөлт 0.8, цэвэр өсөлт 1.0 промиллээр тус тус өсч, нас баралт 0.2 промилээр буурчээ.Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл эхний 10 сард 25, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 29 гарч,  1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 14.8, 5 хүртэлх насны эндэгдэл  17.1 ноогдож байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого  энэ оны эхний 10 сард 18298.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1580.2 (9.5%) сая төгрөгөөр өсч, сангийн зарлага 53933.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8173.8 (17.9%) сая төгрөгөөр тус тус өслөө.Эрүүл мэндийн даатгалын сангаас бусад нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогын төлөвлөгөөг  бүх сумууд   37.2 – 76.7 хувиар давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын сан 1152.5 сая төгрөгийн авлагатай байна. Нийт авлагын 27.7 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байна.Сангуудаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс тэтгэврийн даатгалын сангийн орлого 1886.9 (17.2%), тэтгэмжийн даатгалын сангийн орлого 58.0 (4.7%) сая төгрөгөөр тус тус өсч,  ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 24.4 (9.3%), эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 168.6 (5.1%), ҮОМШӨ –ний даатгалын сангийн орлого 171.7 (17.8%),  төгрөгөөр тус тус  буурсан байна.Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 10 сард 36.3 мянган хүнд 11543.5 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 19.1 (0.2%) сая төгрөгөөр буурсан байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "Сар,улирал, жилийн танилцуулга,эмхэтгэл" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000