Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны эхний 10 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 11 сар 12. 03 цаг 37 минут

Энэ оны  10 дугаар сард агаарын температур дунджаар  Сагил, Тэс, Улаангом, Зүүнговь, Завхан,Наранбулаг сумдад 0.3 – 2.5 градус дулаан, Баруунтуруун, Малчин, Өндөрхангай, Цагаанхайрхан суманд хөрсний гадаргын дундаж температур 0.2 – 4.2 градус хүйтэн байжээ. Салхины хамгийн их хурд Баруунтуруун, Өмнөговь, Өндөрхангай, Завхан  суманд 19 - 20 м/сек  хүрсэн бөгөөд 10 м/сек-ээс их салхитай өдөр Өмнөговьд 22 өдөр байв. Баруунтуруун суманд 4 см хур тунадас /цас/ орсон нь бусдаас илүү байна.

2020 оны 10 дугаар сард гол нуурын усанд осолдсон тохиолдол 1,  эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 1, обьектын гал түймэр 2 гарсан  байна.  Эдгээр  гамшиг ослын улмаас иргэдийн хувийн өмчинд 5.8 сая төгрөгийн хохирол учирч, гамшиг осол гал түймрийн аюулаас иргэдийн 1.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 170 болж өнгөрсөн оны мөн үеэс 129 (43.1%)-өөр буурчээ. Гэмт хэргийн улмаас 78 хүн гэмтэж, 174 иргэн хохирсон байна.Аймгийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллээр, энэ оны 10 сард шүүхээр нийт 964 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхийн төрлөөр авч үзвэл эрүүгийн хэрэг 156, иргэний хэрэг 705, давж заалдах шатны шүүхээр 85, захиргааны 18 хэрэг тус тус шийдвэрлэсэн байна.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны эхний 10 сард аймгийн төсөвт 30.9 тэрбум төгрөг оруулахаас 31.5 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 0.6 (1.9%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.Орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын дүнгээр 79.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 32.9 хувиар өсчээ.Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагуудын дүнгээр энэ оны эхний 10 сард 147.4 сая төгрөгийн өртэй, 91.7 сая төгрөгийн авлагатай гарсан байна.

Энэ оны 10-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс  өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувь, өмнөх оны эцсээс 1.7 хувиар тус тус өсч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 11-р сарын 18-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1500

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000