Аянд нэгдлээ
Нийтэлсэн: 2020 он 11 сар 27. 13 цаг 37 минут
Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг билээ. Бид ч мөн энэхүү аянд нэгдэж байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: #ЯГ_ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж хүчирхийллийн эсрэг нийгэм тэр чигээрээ дуугарах, хүн бүр үйлдэл хийхийг уриалж, сануулж байна.
Сэтгэгдэл бичих