Сумын мал тооллогын комиссын ажилтнуудад халдвар хамгааллын хэрэгсэл хүргүүллээ

Нийтэлсэн: 2020 он 12 сар 17. 10 цаг 46 минут

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст 2 464 500 төгрөгийг шуурхай шийдвэрлэж 5000 ширхэг маск, 560 ширхэг бээлий, 220 ширхэг гар ариутгах спиртэн уусмалыг бүх сумдын тооллогын комисст нэмэлтээр хүргүүлэн ажиллалаа.
Аймгийн хэмжээнд мал тэжээвэр амьтдын тооллогыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохион байгуулж байгаа бүх шатны тооллогын комиссын гишүүд болон тоологч нар, ард иргэдийнхээ аюулгүй байдал, халдвар хамгааллыг сайжруулахад онцгой анхаарч тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагууддаа талархлаа илэрхийлье.

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 1-р сарын 13-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2600
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 1950
 Боодолтой өвс 10000