12-р сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2020 оны 12-р сарын 4 дэх долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 8333 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 4.2 өссөн байна.
1 кг үхрийн мах дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон, өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.
Ямааны мах 1 кг мах дунджаар 7000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 7.7 хувиар өссөн байна.
Элсэн чихэр дунджаар 2367 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.4 хувиар өссөн байна.
Цагаан будаа дунджаар 2600 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна.
1 л шингэн сүү дунджаар 2066 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 3.3 хувиар өссөн байна.
1 кг задгай гурилын үнэ дунджаар 1800 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 20.0 хувиар өссөн байна.
А 80 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 0.7, А92 бензиний дундаж үнэ өмнөх долоо хоногийн дундаж үнээс 1.1 хувиар өссөн байна. Дизелийн түлшний дундаж үнэ өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.
Сэтгэгдэл бичих