Мал тооллогын хяналтаар ажилласан тайланг хэлэлцэв
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 09-ны 208 дугаар тогтоол, 2020 оны мал тооллого явуулах тухай Аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 15-ны 1/1805 албан тоотын хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг шалгах, зарим сэжиг бүхий өрхийн малыг тоолж, маягтын үзүүлэлтийг нөхөж буй байдалд хяналт хийх, өвөлжилт, цаг үеийн байдалтай танилцах, Хүн ам нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ, тайланд заавар зөвлөгөө өгөхөөр 6 чиглэлийн 12 суманд хяналтын ажлын хэсгүүд ажиллалаа. Хяналтын ажлын тайлангаа ажлын хэсгүүд Аймгийн засаг даргын орлогч, аймгийн мал тооллогын комиссын даргад танилцуулж, мал тооллогод анхаарах асуудлууд, ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн, сумдад зөвлөмж хүргүүлэх,тайланг аймгийн удирдлагуудад танилцуулахаар тогтов. Мал тоолохын ач холбогдлын талаархи сурталчилгааг иргэдийн дунд жилийн турш явуулах нь чухал гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих