Хяналтын ажлын хэсгийг байгууллаа
Нийтэлсэн: 2021 он 01 сар 08. 13 цаг 02 минут
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Статистикийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 заалтыг тус тус үндэслэн Статистикийн анхан шатны мэдээ тайлангийн чанарыг сайжруулах аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн А/04 дугаар захирамжаар нийгмийн салбарын статистик мэдээний чанарыг сайжруулах хяналтын ажлын хэсгийг нэгдүгээр, эдийн засгийн салбарын статистик мэдээний чанарыг сайжруулах хяналтын ажлын хэсгийг хоёрдугаар, ажлын хэсгүүдийн ажиллах удирдамжийг гуравдугаар хавсралтаар баталж 2021 онд статистикийн анхан шатны мэдээний чанар болон хамрагдах хүрээг нэмэгдүүлэн төрийн багууллагуудын мэдээллийн сангуудын уялдаа холбоо, статистикийн улсын байцаагчид болон бусад салбарын хяналтын улсын байцаагчдын хамтын ажиллагааг сайжруулан ажиллах юм.
Сэтгэгдэл бичих