Мал тооллогын урьдчилсан дүнг мэдээлж байна

Нийтэлсэн: 2021 он 01 сар 14. 03 цаг 18 минут

ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 3409.3 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЛОО Увс аймгийн хэмжээнд 2020 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт 3409.3 мянган толгой мал, үүнээс 139.3 мянган толгой адуу, 25.5 мянган толгой тэмээ, 211.5 мянган толгой үхэр, 1622.7 мянган толгой хонь, 1410.3 мянган толгой ямаа тоологдлоо. 2019 онтой харьцуулахад малын тоо 129.6 мянга буюу 4.0 хувиар өссөн байна. 16 сумын малын тоо нийт дүнгээр өсчээ. 4 сум малаа 5 төрөл дээр нь өсгөжээ. Аймгийн хэмжээнд 9.3 мянган малчин өрх, 16.6 мянган малчид тоологдож, өнгөрсөн оныхоос малчдын тоо 0.6 мянга, малчин өрхийн тоо 0.4 мянгаар тус тус өсчээ. Малчин өрхийн 82.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 64.9 нь сансрын антентай, 68.9 хувь нь телевизортой, 53.4 хувь нь оёдлын машинтай, 26.0 хувь нь хөлдөөгчтэй, 10.2 хувь радиотой, 9.6 хувь нь угаалгын машинтай байна. Малчин өрх 100 хувь гар утас хэрэглэж байна. Аймгийн хэмжээнд 205 гахай, 277 шувуу, 104 бүл зөгий тоологдсон байна. Тэжээвэр амьтдыг 19 өрх, 1 ААН өсгөн үржүүлж байна.


Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 2-р сарын 24-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2433
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000