Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны урьдчилсан дүн боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 01 сар 15. 01 цаг 03 минут

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ онд аймгийн төсөвт 35.1 тэрбум төгрөг оруулахаас 36.4 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөг 1.3 (3.7%) тэр бум төгрөгөөр давуулан биелүүллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 17.0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 18.7 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлж төлөвлөгөөг 1.7 (10.1%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 6.5 тэрбум төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 6.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 420.6 (6.4%) сая, аймгийн төсөвт өөрийн орлогоор 10.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 11.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 1.3 (12.3%) тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ. Ноднингийн мөн үетэй харьцуулахад аймгийн төвлөрүүлсэн нийт орлого 276.9 (1.5%) сая төгрөгөөр, аймгийн төсөвт төвлөрүүлсэн  орлого 1.1 (10.6%) тэрбум төгрөгөөр тус тус өсч , улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 854.7 (10.9%) сая төгрөгөөр буурсан  байна.

Монгол банкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 165.9 тэрбум төгрөг, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.7 тэрбум төгрөг болж ноднингийн мөн үеэс бүх зээлийн үлдэгдэл 25.5 (13.3 %) тэрбум төгрөгөөр буурч, хугацаа хэтэрсэн зээл 102.1 (3.9%) сая төгрөгөөр өсчээ.Нийт хадгаламжийн үлдэгдэл 179.1 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 52.2 (41.2 %) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг энэ сайтын "АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД" цэсний "Сар,улирал, жилийн танилцуулга,эмхэтгэл" дэд цэснээс үзнэ үү

 

Сэтгэгдэл бичих
  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 2-р сарын 24-ний  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2433
  Бензин, А-80 1513
  Бензин, А-92 1613
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000